Тархиндаа анхаарч байвал...

Сүүлийн үед зөв хооллолт болон жингийн илүүдлийн асуудал хэт газар аваад байгаа билээ. Тиймээс ч дэлхийн өнцөг буланд зөв хооллолтын мэргэжилтнгүүдэд ихээхэн хандах болсон. Гэхдээ эмч бүрийн өгдөг зөвөлгөө зөв байдаггүй ч хамгийн элбэг тохиолдох зөвөлгөөнүүдийн талаар хүргэе.
Тархиндаа анхаарч байвал...

1. Элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн
Элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн нь таны галбир төдийгүй, тархины үйл ажиллагаанд тань сөргөөр нөлөөлнө. Өдөр тутмынхаа амьдралд ийнхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр мэдрэлд нөлөөлж, сэтгэн бодох чадварыг бууруулна. Ихэнхи тохиолдолд эмч нар элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог.

www.caak.mn

2. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа таны элгэнд муугаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Тэрээр таны тархийг зөв шийдвэр гаргах, ямарваа нэгэн зүйл бодоход саад учруулах юм. Зарим тохиолдолд шоудсаны маргааш зарим нэг зүйлээ санахгүй байх тохиолдол бий. Энэ бүхний учир нь согтууруулах ундаа мэдрэлийн системийг тань блоклож, зарим нэг мэдээллийг санах боломжийг үгүй болгодог. Согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн хувьд 80% нь витамин В1-ийн дутагдалд ордог байна.

www.caak.mn

3. Фастфуд /түргэн хоол/
Монреалийн Их Сургуулийнхны тогтоосноор фастфуд нь тархины химийн найрлаганд нөлөөлдөг болохыг баталжээ. Тиймээс таны сэтгэл санаа тогтворгүй, ууртай болох магадлалтай. Үүнээс гадна фастфуд нь таны ой тогтоолт, сэтгэн бодох чавдарт нь нөлөөлдөг байна.

www.caak.mn

4. Шарсан хоол
Бараг л бүхий л бүтээгдэхүүнүүд химийн найрлагатай байдаг гэдгийг хүн бүр л мэднэ. Тиймээс эдгээр химийн бүтээгдэхүүнүүд нь хэт идэвхитэй амьдралыг үүсгэн бий болгож, тархины мэдрэлийн үйл ажиллагааг өөрчилдөг байна. Харин одоогийн байдлаар хамгийн хортой бүтээгдэхүүн нь ургамлын тос байдаг аж.

www.caak.mn

5. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
Шарсан, хуурсан бүтээгдэхүүний адилаар тархины төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Тиймээс энэ нь таны ой саннамж, сэтгэн бодох чадвар гээд л бүхий үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай.

www.caak.mn

6. Хэт давстай бүтээгдэхүүн
Давс нь даралтанд нөлөөлж, сэтгэн бодох чадварыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, давстай бүтээгдэхүүн нь таны ур чадварт нөлөөлдөг. Үүнээс гадна судалгаанаас харахад давс нь хар тамхи мэт нөлөөлж донтох өвчнийг үүсгэдэг байна.

www.caak.mn

7. Буудай
Бүх төрлийн буудай нь таны тархинд болон бие мах бодид нөлөөлдөг. 100%-ийн бүхэл үрийн бүтээгдэхүүн нь артерийн судас болон бие организмыг хэвийн хадгалахад тустай. Гэхдээ хэрвээ та буудайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэвэл эрт хөгширч, ой санамжаа алдах магадлалтай болдог. Тиймээс энгийн талхны оронд бүхэл үрийн талх хэрэглэх нь зөв.

www.caak.mn

8. Дахин боловсруулсан бүтээгдэхүүн
Уураг нь бид бүхний булчингийн өсөлт хөгжилтийг дэмждэг чухал бүтээгдэхүүн юм. Хамгийн их уурагтай бүтээгдэхүүн нь мах байдаг билээ. Гэхдээ хиам, зайдас гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зөв. Тиймээс загас, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

www.caak.mn

9. Чихэр орлуулагч
Жин хасахыг хүссэн хүмүүс заримдаа элсэн чихрээс татгалзаж, түүний оронд чихэр орлуулагчийг хэрэглэх нь хүссэн үр дүнд хүрнэ хэмээн ойлгодог. Гэхдээ чихэр орлуулагч нь илчлэг багатай байдаг ч илүү муу талтай. Хэрвээ чихэр орлуулагчийг их хэмжээгээр хэрэглэвэл танин мэдэхүйн чадвар чинь мууддаг.

www.caak.mn

10. Никотин
Хэдийгээр никотин хүнсний бүтээгдэхүүн биш ч, таны тархинд нэлээд муугаар нөлөөлнө. Учир нь тэрээр цусан дахь глюкоз болон хүчилтөрөгчийг багасгаснаар тархинд очих цусны хэмжээг багасгана. Никотин нь эрт хөгшрөх үйл явцыг хурдасгаж, уушгины хавдартай болох магадлалыг өсгөдөг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()