“Макдоналдс”-ын гамбургер үргүй эмэгтэйд тусалжээ

34 настай Лаура Диксон (Laura Dixon) 10 жилийн турш жирэмслэх оролдлого хийж байсан ч байнга бүтэлгүйтдэг байсан байна. Ингээд тэрээр хиймлээр үр тогтоох эмчилгээ хийлгэж эхэлсэн ч эмчилгээний хоёрдугаар үе шатан дээр зулбадаг байжээ. Лаура өдөр бүр “Макдоналдс”-оос хоол авч идэх болсон байна. Түүний ээлжит жирэмслэлтийн үеэр эмч нар шинжилгээ хийж дахин зулбах, эсвэл хугацаанаасаа түрүүлж төрөх магадлалтай хэмээн сануулга өгчээ.
“Макдоналдс”-ын гамбургер үргүй эмэгтэйд тусалжээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Эмч нарын өгсөн зөвөлгөөний дагуу Лаура өдөрт идэх махны хэрэглээгээ ихэсгэжээ. Тэрээр өдөр бүр тахианы мах, гахайн мах, зайдас идэх болсон бөгөөд огт мах хэрэглэдэггүй байсан Лаура 35 дахь долоо хоног дээрээ гурван ихэр хүүхэд тээж байгаагаа мэдсэн байна. Тэдний хоёр нь хүү (Макс, Меисон), нэг нь охин (Миа) байжээ. Гоолиг сайхан бүсгүй болох Лаура мах хэрэглэх болсноор 30кг-аар жин нэмсэн байна.

“Эхo-д харуулж байх үед эмч гуравдахь зүрхний цохилтыг мэдрэхэд би маш их айж, бас баярлаж уйлж байсан. Өмнө хэд хэдэн удаа зулбаж байсан учир гурван хүүхдээ алдах вий гэхээс их айж байсан бөгөөд хэрвээ алдвал надад хүнд цохилт болохыг би ойлгож байсан” -хэмээн Mail Online-д өгсөн ярилцлагандаа дурджээ.

www.caak.mn

Ийнхүү айдас нь л Лаураг мах идэхэд хүргэсэн байна. Гэхдээ махны амт Лаурад маш их таалагдаж эхэлсэн бөгөөд тэрээр өдөрт 6-н удаа идэх болжээ. Заримдаа хэт их өлссөн үедээ нөхрөө “Макдоналдс” явуулж гамбургер авчруулдаг байсан гэнэ.

www.caak.mn

“Мах хэрэглэх болсон нь жирэмсэн эмэгтэйд шаардлагатай бүх уургийг олж авахад тусалсан юм” -гэж жаргалтай ээж сэтгэгдэлээ хуваалцлаа.

www.caak.mn

Лауре Диксон өндгөвчний өвчтэй байсан бөгөөд эмч нарын үзсэнээр тэр хэзээ ч жирэмслэхгүй байх байсан гэнэ. Гэхдээ л 33 насандаа Лаура 3 ихэр хүүхэдтэй болсноо мэдсэн аж.

Гэр бүлийн хоёр өдөр тутам хүнсэндээ мах хэрэглэх болсон нь, өдөрт шаардлагатай уургийн хэрэгцээг хангаснаар жирэмсэн эхэд эерэг нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.

Харин Лаура одоог хүртэл Макдоналдсын байнгын үйлчлүүлэгч хэдий ч махгүй зүйл захиалан иддэг гэнэ.

www.caak.mn

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()