Хамгийн урт бөгөөд хүнд матрыг барьжээ

Матрыг агнах улирал нээгдээд хэдхэн цаг болсоны дараа Миссисипи мужид хамгийн хүнд, урт матрыг барьж рекорд тогтоосон ч, удалгүй энэ рекордыг эвдсэн хэд хэдэн явдал болжээ.
Хамгийн урт бөгөөд хүнд матрыг барьжээ
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Эхний рекордыг бүтэн сайн өдрийн үүрээр тогтоосон байна. Анчид 3 метр, 134 кг жинтэй хамгийн хүнд, хамгийн урт эм матар барьж чаджээ. Хэдхэн цагийн дараа анх удаа анд оролцож байгаа Бет Траммелл 330 кг эр матар буудсан байна. Энэ хэвлээр явагч шинэ рекорд болжээ, гэвч удаан биш.

Тэр өдрөө 3 хүнтэй багийн гишүүн Дастин Бокман 4 метр матар чирч гаргажээ.

“Бид түүгээр хоол хийхээр завдаж байна, Тэр мах ихтэй учир надад болон үлдсэн хүмүүст бүгдэнд нь хүрнэ.”-гэж тэрээр сэтгүүчдэд хэлжээ.



1960-аад онд Миссисипи мужид матрууд бараг л устгах шахсан байна. Тэр үед засгийн газар энэ төрлийн матрыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн нэг хэсэг нь хэвлээр явагчдыг агнахад  засгаас  хяналт тавих явдал байлаа. Жил бүр матар агнахыг хүсэгчид татвар төлөөд 8 сарын 30-наас 9 сарын 9-ныг дуустал ан хийж болдог ажээ.

Бокман болон түүний багийнхан аварга матрыг барихад бараг 12 цаг зарцуулсан байна. Бараг хоёр цаг мөрдсөний дараа арбалетаар буудахад боломжтой байхаар ойртож чадсан байна.

“Тэр матар дүнз мод шиг усны ёроол руу орж тэндээ байгаад байсан. Бид түүнийг яаж ч чадахгүй байлаа.”- хэмээн Бокман ярьжээ.

Хэвлээр явагч үхсэний дараа анчид матрыг "яаж завин дээрээ чирч гаргах вэ?" гэдэг асуудалтай тулгарчээ. Эрчүүд матрыг завин дээр чирч гаргах гэж дөрвөн цаг ямар ч амжилтгүй оролдсон бөгөөд сүүлдээ бууж өгөн тусламж дууджээ.

“Ядарч, өлссөн бид 330 кг аллигаторыг 4 цагийн турш татаж гаргах гэж оролдсон ч чадаагүй юм.” -гэж Бокман нэмж хэлжээ.

Туслахаар хүрч ирсэн анчидтай хамтран тэд аварга хэвлээр явагчийг чирч гарган албан ёсоор жинлэх газар луу хүргэж чаджээ. Эрэг рүү очиж байхдаа тэд хэн нэг нь бараг 300 гаруй кг жинтэй аллигатор барьж чадсан талаар сонсжээ. Гэвч алдартай болох  гэсэн тэдний итгэл найдвар биелэх тавилангүй нь гэсэн айдастай байсан ч удалгүй тэднийг бүгд рекорд тогтоосон болохыг нь батлан зарлажээ.

Видео.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()