56 жил ханилахдаа эхнэртээ 55 мянган даашинз авч өгчээ

Хэрвээ хайрыг даашинзаар хэмжиж болдогсон бол Пол Брокман нь дэлхийн эхнэртээ хамгийн их хайртай эр болох бололтой. Одоо Калифорни мужийн Лумитед амьдардаг герман эр сүүлийн 56 жил өөрийн эхнэр Маргод 55,000 даашинз бэлэглэжээ. Тэгээд бас бүх даашинзыг тэр өөрөө сонгосон байна.
56 жил ханилахдаа эхнэртээ 55 мянган даашинз авч өгчээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Эхний арван даашинз түүнд үнэгүй олдсон байна. Германы Бремен хотын тэнгисийн боомтон дээрээс Пол тэднийг авчээ. Тэр үед барааны боодол задалсан үед, ажилчид хүссэн бүх зүйлээ сонгон авч болдог байсан бөгөөд авсан бүх даашинзаа тэрээр найз охин Маргод бэлэглэжээ. Хэсэг хугацааны дараа Пол, найз бүсгүйн эцэг эхээс охиныг нь гуйсан байна. Тэд “Залуу гэр бүл бологсод Германыг орхин АНУ руу явах” нэг нөхцөлтэйгээр зөвшөөрчээ.

www.caak.mn

Тэд хэлсэндээ хүрч, Пол барилгын салбарт ажиллаж эхэлсэн байна. Удалгүй тэр барилгын компани байгуулж чадсан бөгөөд гэр бүлийн хоёр дутагдах юмгүй амьдрах болжээ. Тэд хоёул цэнгээнт бүжгэнд дуртай учир долоо хоног бүр бүжиглэхээр явдаг байв. Гэвч Пол эхнэрээ бүжиг болгонд өөр өөр даашинзтай очиж байхыг хүсдэг учир долоо хоног бүр түүнд шинэ даашинз худалдаж авдаг байжээ. 1988 онд Лос-Анжелест тэд ирэх үедээ эхнэр Марго Брокман нь бараг л 25-26 мянга орчим даашинзтай болсон байв.

www.caak.mn

Марго дэлгүүр явах дургүй учир Пол даашинзыг өөрөө сонгон худалдан авдаг байжээ. Заримдаа тэр гэртээ 30-аад шинэ даашинз авчирах үе ч байж. Тэр бараг бүх дэлгүүрүүдийн байнгын үйлчлүүлэгч болсон байжээ. Сүүлдээ хэмжээг харахаа больж эхнэртээ таарах үгүйг барагцаалалгүй хараад л авдаг болж. Заримдаа өөртөө байсан бүх мөнгөө даашинз авахад үрдэг байв. Маргод бэлгэлсэн хамгийн үнэтэй даашинз 300 долларын үнэтэй байв, гэвч түүнийг эхнэр нь нэг ч удаа өмсөөгүй байна. Эдгээр 55,000 даашинзын ихэнхи хэсгийг хэзээ ч өмсөөгүй ажээ.

www.caak.mn

Эхнэр нь энэ бүх даашинз түүнд хэрэггүй, одоо боль гэж хэлсэн ч, Пол түүний үгийг тоогоогүй байна. Сүүлдээ тэр эхнэрээсээ даашинзуудаа нууж эхэлсэн ч тэр агуулахад зай улам л бага болоод байгааг анзаарчээ. Хэрүүл маргаан болж, Пол эхнэрээсээ нууцаар даашинзаа хадгалах 6 чингэлэг түрээсэлжээ.

www.caak.mn

Пол Марго нар энэ хачин хоббиныхоо тухай хэнд ч, ойр дотны найз нөхөд, тэр ч бүү хэл хүүхдүүддээ ч ярьдаггүй байжээ. Нэг удаа тэдний охин Луиза агуулхандаа даашинз бүхий нууц газар олоод энэ юу болохыг эцэг эхээсээ асуужээ. Тэрээр учрыг мэдээд эцгээсээ энэ их даашинзаа яах гэж байгааг асуухад: - ”Та нарт үлдээнэ”-гэж хариулсан байна. Гэвч Луизад бас энэ их даашинз хэрэггүй учир зарахыг санал болгоход, хачирхалтай нь эцэг нь зөвшөөрчээ.

www.caak.mn

www.caak.mn

Луиза даашинзуудыг худалдах ажлыг эрхэлж эхэлсэн байна. Тэд жижигхэн дэлгүүр нээж, тэд дээд тал нь сард 3 даашинз л зарж чаддаг ажээ. Брокман тэдгээрийг бөөнөөр нь зарахыг хүсч байгаа ч одоогоор худалдаж авах хүн гарч ирээгүй л байгаа гэнэ.

www.caak.mn

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()