Нисдэг загас

“Exocoetidaе” хэмээх энэ загасыг энгийн ард иргэд "нисдэг загас" хэмээн нэрлэдэг байна. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь тэд усан дээгүүр харайж өөрийн аварга сэлүүрийн тусламжтайгаар дүүлж чаддаг аж. Торпед хэлбэрт биеийнхээ ачаар тэрээр усан дотор хангалттай хурдаа авч чаддаг бөгөөд хурдаа авсныхаа дараа усны мандал дээр гарч далавч мэт сэлүүрээрээ нэлээд урт замыг нисэж өнгөрөөдөг байна.
Нисдэг загас
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Ихэнхидээ тэд 50 метр орчим нисдэг боловч заримдаа 200 болон түүнээс илүү урт замыг туулах тохиолдол ч байсан байна. Энэ загасны зарим нь бусдаасаа илүү урт сэлүүртэй учраас 400 метр нисэх тохиолдол ч бий. Үүнээс гадна тэд зүг чигээ олохдоо маш сайн.

Уснаас гарахын тулд тэрээр ойролцоогоор 70км\цаг орчим хурдтайгаар сүүлээрээ даллаж, цээжээ хийгээр дүүргээд дээш гарахдаа бэлтгэдэг байна.

www.caak.mn

Ингээд уснаас дээш гараад эргэн шумбахдаа сүүлээ буулгаж, эсвэл цээжнийхээ сэлүүрийг хураагаад эргэн ордог аж.

www.caak.mn

Сэлүүрнийх нь хэлбэр нь шувууны далавч адилхан харагдана.

www.caak.mn

Агаарт байх хугацаагаа уртасгахын тулд агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнийг илүү ашигладаг байна.

www.caak.mn

Ийнхүү нисэх чадвар хөгжсөн шалтгаан нь өөрсдийн дайснаас биеэ хамгаалах нэгэн хэрэгсэл гэж үздэг.

www.caak.mn

Далайн усны ихэнхи томоохон зэрлэг загаснууд "Exocoetidaе" овгийн загасны дайсан байдаг.

www.caak.mn

Япон, Вьетнам, Хятад гэх мэт Азийн орнуудад нисдэг загасыг агнадаг.

www.caak.mn

Японд энэ загасаар зарим тохиолдолд суши хийдэг ажээ.

www.caak.mn

Үүнээс гадна Тайваны “ями” үндэстэнгүүд энэ загасыг байнга хоол хүнсэндээ хэрэглэдэг байна.

www.caak.mn

Барбадост усны бохирдол болсноор энэ төрлийн загасны тоо хэмжээ эрс буурсан байна.

www.caak.mn

Энэ нь Барбадос, Тринида болон Тобагогийн загасны арилжаанд хохирол учруулсан гэдэг.

www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()