Зарлаад байдаггүй сонирхолтой баримтууд

Өдөр бүр дэлхийн дахинд маш олон сонирхолтой хачирхалтай зүйлс болж өнгөрдөг. Тэгвэл энэ бүх хачирхалтай зүйлсийг төдийлөн зарлаад байдаггүй гэдгийг та гадарлаж байгаа биз. Ингээд хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой баримтаас хүлээн авцгаая.
Зарлаад байдаггүй сонирхолтой баримтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1. Оззи Обзорн хар тамхины туршилтанд орж байжээ. Судлаачдын үзэж байгаагаар тийм их хэмжээний хар тамхи хэрэглэсний дараа амьд гарах нь үнэхээр хачирхалтай зүйл гэнэ.

www.caak.mn

2. 1847 онд нэгэн эмч дэлхийн рекордыг эвдэхийн тулд 25 секундын дотор хагалгаа хийжээ. Харин ийнхүү хагалгаа хийхдээ өвчтөний болон туслахынхаа хурууг таслаж үүнээс болоод тэд хоёул нас баржээ. Харин хэсэг хугацааны дараа хагалгааны ажиглагч шоконд орж нас барсан байна. Энэ бол түүхэн дэх хамгийн анхны 300 хувийн хохиролтой хагалгаа байжээ.

www.caak.mn

3. Google-ийнхан бүрэн автомат буюу жолоочгүй машины туршилтыг амжилттай хийсэн байна. Машин 500 мянган км замыг туулжээ. Ийнхүү туулахдаа дотроо үйлчлүүлэгчтэйгээр Замын цагдаагийн хажуугаар хүртэл өнгөрсөн аж.

www.caak.mn

4. Дотоод чихэнд нөлөөлдөг нэгэн хачирхалтай өвчин байдаг байна. Энэ өвчний үед тухайн хүн нүдээ хөдөлгөхөд чахрах чимээ тархинд нь хүрдэг гэнэ.

www.caak.mn

5. “Харийнхан” киноны найруулагч хоол боловсруулах эрхтний өвчтэй байжээ. Ийнхүү өвчин мэдэрснээс болж түүнд киноны баатрын цээжнээс аймшигт мангас гаргах санаа төрсөн байна.

www.caak.mn

6. Насанд хүрсэн элбэнхний 70 орчим хувь нь эзнийхээ өвчний эх үүсвэр болдог аж.

www.caak.mn

7. Сүүлийн 30 жилийн туршид тори-г түлш болгон хэрэглэх оролдлогыг Герман, Энэтхэг, Япон, Орос, Их Британи болон АНУ-ын орнуудад хийж байжээ. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар торигоор ажилладаг энэ Кадиллака 100 жилийн турш ажиллаж чадна гэнэ.

www.caak.mn

8. 2007 онд эхнэр, нөхөр хоёр тус бүрдээ бие биедээ мэдэгдэхгүй өөр хүнтэй онлайнаар харилцдаг байжээ. Гэтэл асуудал илүү нухацтай дотно болж ирэхэд, тэд нэг нэгэнтэйгээ харилцаж байснаа мэдсэн байна.

www.caak.mn

9. Барууны орнуудад үхлийн тулалдаан нь энгийн зүйл мэт байдаг байсан ч үнэн хэрэгтээ ховорхон болдог байжээ. Хамгийн сүүлд 1865 оны 7 сарын 21-нд мөрийтэй тоглоомчид болох Дик Билл Хикок болон Дэвис Татнарын хооронд болсон байна. Хэдийгээр Дэвис ялсан ч хэдэн жилийн дараа түүнийг хүн амины хэргээр шүүхэд өгчээ.

www.caak.mn

10. Дауны синдромтой нэгэн рестораны захирал байнгын үйлчлүүлэгчиддээ өглөөний цай, өдрийн хоол болон халуун тэврэлтийг бэлэглэдэг гэнэ. Энэ нь түүний зуршил болжээ.

www.caak.mn

48
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()