Хамгийн сонирхолтой зодооны урлагууд

Зодооны урлагийн маш олон, төрөл байдаг билээ. Зодооны урлагийн гайхамшгийг харуулсан кино, зурагтын нэвтрүүлэг ч олон байдаг. Гэхдээ тухайн урлагийнхаа онцлогоос болж бүх зодооны урлагийн талаар мэдээллийг гаргадаггүй байна. Учир нь зарим нэг нь ёс суртахууны хувьд гажуудалтай, орчин үед үл тохирох хэлбэр хэв маягтай байдаг гэнэ. Ингээд дэлхийн хамгийн сонирхолтой зодооны урлагийн төрлүүдээс танилцуулъя.
Хамгийн сонирхолтой зодооны урлагууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Дамбе
Хойд Африкийн оршин суугчид болох Хаус үндэстэнгүүдийн үзүүлбэр юм. Эртний Египетийн боксоос сэдэвлэн авсан бөгөөд энэ урлагаа хөгжүүлэхийн тулд орон нутгаар явж аялал хийхээс гадна, зодолдохыг хүссэн хүмүүстэй зодолддог байна. Энэ зодооны урлагийн гол зэвсэг нь нударга бөгөөд гараа үдээстэй даавуугаар боож, хамаг хүчээрээ цохидог гэнэ. Үүнээс гадна хөлөө гинжээр ороодог байна. Сүүлийн үеийн Дамбе зодооны урлагаар хичээллэж буй хүмүүс марихуана татдаг гэх баримт бий.

www.caak.mn

Бокатор (Bokator)
Бокатор нь Кабможигоос гаралтай бөгөөд Ангкор (Angkor)-ын армийн үед үүссэн байна. Энэ зодооны урлаг нь 1700 оны үед Энэтхэг-Хятадын зодооны талбарт хамгийн шилдэг хэмээн тооцогддог байжээ. Бокатор нь “арсланг зодох” гэж орчуулагддаг бөгөөд арслантай нүүр тулан зодолдсон нэгэн хүний домгоос сэдэвлэн нэр нь үүссэн байна. Домгоос харахад цэрэг өвдөгнийхөө нэг цохилтоор аймшигт арсланг өшиглөн хороосон гэдэг. Бокаторын хөдөлгөөнүүд нь ихэвчлэн амьтантай холбоотой байдаг. Бусад зодооны урлагаас ялгарах онцлог нь Бокатор нь маш харгис хэрцгий урлаг бөгөөд 1000 гаруй төрлийн цохилтууд байдаг гэнэ. Үүнд тохойн цохилт, өвдөгний цохилт, өргөж шидэх гэх мэт.

www.caak.mn

Шидэлтүүд
Үнэндээ энэ зодооны урлаг нь сонсогдож байгаагаасаа ч аймар юм. Тахир дутуу болгож, амийг нь хороох нь энэ урлагийн хамгийн гол уриа нь байдаг байна. 18-19-р зууны үед яг энэ зорилгоор ашигладаг байсан байна. Энэ зодооны урлагийн хамгийн аймшигтай зодоонуудын нэг нь нүд сохлох байсан бөгөөд өрсөлдөгчөө нэвширтэл нь зодох, хүн харахын аргагүй болгох ёстой байдаг гэнэ. Зарим нэг оролцогчид нь шүдээ ирлэж, шүдээрээ өрсөлдөгчийнхөө чих, хамар, уруул зэргийг тасалдаг байжээ. Ийнхүү харгис хэрцгий учир орчин үеийн хэрэглээнээс гарсан байна.

www.caak.mn

Баком
Маш нарийн арга заль, булхиа хэрэглэж өрсөлдөгчөө ялан дийлэх ёстой урлаг юм. Жишээлбэл: нууцаар зэвсэг хэрэглэх гэх мэт. Энэ зодооны урлагийг 1980 оны үед хоригдол Роберто Пух Безада (Roberto Puch Bezada) анх зохиосон бөгөөд орчин үеийн хамгийн олон төрлийн цохилттой урлаг юм. Баком зодооны урлаг нь жиу житсу болон гудамжны Вале-Тудо (Vale Tudo) урлагуудыг нэгтгэсэн төрөл аж. Хамгийн их цохилт нь гарыг нь хугалах, боох, амин чухал цэгүүдийг нь оновчтой цохих гэх мэт. Энэ бүхнийг тухайн өрсөлдөгчөө гадарлахаас өмнө буюу тун хурдан шаламгай хийх ёстой байдаг.

www.caak.mn

Лердрит
Тайчуудын хааны цэргийн хэрэглэдэг онцгой зодооны урлаг юм. Зодооны гол онцлог нь өрсөлдөгч рүүгээ санамсаргүй байдлаар довтолж, газар дээр унагаж өвдөг, тохой, хөл, гарны оновчтой цохилтоор амийг нь хороох явдал аж. Энэ зодооны урлаг нь тухайн хүнийг зодох бус харин шууд л амийг нь таслах зорилготой байдаг байна.

www.caak.mn

Нүцгэн гараараа тулалдах
Нүцгэн гарны тулалдаан нь биеийн онцгой хэсгүүд болох тохой, хүзүү, өвдөг, бэлхүүс, мөр зэрэг хэсгүүд рүү оновчтой цохих явдлыг илүүд авч үздэг. Энэ зодооны урлагийн хичээл дээр ихэвчлэн анатомийн хичээл ордог бөгөөд хүн, байгаль хоёрын уялдаа холбоог нарийн нягт ойлгуулж, биеийн аль хэсэгт цохих нь илүү оновчтой болохыг заадаг аж. Энэ урлагт хэдийгээр зэвсэг хэрэглэхийг хориглосон байдаг ч нэг хүн рүү бөөнөөрөө довтлохыг зөвшөөрсөн байдаг байна.

www.caak.mn

Шоронгийн рок
АНУ-д үүссэн хоёрхон зодооны урлагийн нэг нь Шоронгийн рок юм. Америкийн шорон бол зодолдох нөхцлийг хамгийн ихээр бүрдүүлсэн газар байдаг. Шоронгийн рокын төрөл нь 52 ширхэг хөзрийг газар хаялаж, бөөнөөрөө нэг хүн рүү довтолж байх хооронд бэлтгэл хийж буй хоригдлууд ээлж ээлжээрээ түүдэг гэнэ.

www.caak.mn

Калари Паят
Энэтхэгийн Керале (Kerala) мужид үүссэн дэлхийн хамгийн хуучин зодооны урлагийн төрөлд багтана. Энэ зодооны урлагт зэвсэгтэй, зэвсэггүй бүхий л зүйлсийг зааж сургадаг аж. Хамгийн алдартай цохилтуудын нэг нь Марма Арти (Marma Arti)-ын хүний биеийн 108 мэдрэлийн цэгүүдийн аль нэгт оновчтой цохих явдал юм. Ийнхүү цохисны дараа тухайн хүн амиа алдах, тахир дутуу болох зэрэг аюулыг дагуулдаг байна.

www.caak.mn

Силат
Малайз, Сингапур, Филлипины иргэдийн үүсгэсэн урлаг юм. Силатад цохилт, мушгилт, шидэлт, боолт гэх мэт зодооны урлагийн бүхий л зүйлс багтана. Энэ зодооны урлагийг зэрлэг амьтдыг ажиглан туршилт хийсэн нэгэн эмэгтэй зохиосон гэх домог байдаг байна. Одоогийн байдлаар энэ зодооны урлагийг Малайз-д нэлээд өргөн хэрэглэдэг гэнэ.

www.caak.mn

Окичитау
Окичитауг жудо, таеквандо, хапкидогийн тамирчин, судлаач Жоржом Лепин (George J Lepine) зохиосон байна. Энэ урлагт ихэвчлэн зэвсэг хэрэглэдэг байна. Айкидогийн адилаар тухайн хүн зэвсэггүй байсан ч цохилт нь яг л зэвсэгтэй мэт байх ёстой гэнэ. Жишээлбэл: гар нь төмөр мэт, хөл нь туурайгаар цохиж байгаа мэт байх ёстой аж. Үүнээс гадна хутгатай хэд хэдэн цохилтууд байдаг байна.

www.caak.mn

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()