Америкийн аюултай 10 хот

Өнгөрсөн Даваа гаригт Америкийн цагдаагийн байгууллагынхан Америкийн гэмт хэргийн тоо бүртгэлд судалгаа хийсэн байна. Энэ жилийн хамгийн аюултай хотоор Чикаго болсон бөгөөд Нью-Йоркоос ч илүү хүн амины хэрэг гарчээ. Жил ирэх бүр Чикагогийн гэмт хэргийн тоо борооны дараах мөөг шиг л ихсэж байгаа гэнэ. Үүнийг цагдаа нар Африк-Америкчууд болон Латин-Америкууд нэг дор амьдарч байгаатай холбон тайлбарлаж байгаа аж. Ингээд Америкийн хамгийн аюултай, болгоомжлох хэрэгтэй хотуудын талаар хүлээн авцгаая.
Америкийн аюултай 10 хот

1. Чикаго, Иллинойс муж
Энэ хот нь юуны түрүүнд “хуурай хуулийн” үеэс л мафи ихтэй хэмээн алдаршиж байсан бөгөөд одоо ч гэсэн тайван бус байгаа аж. 2012 онд 2.7 сая хүн амтай Чикаго хотод 500 аллага болсон байна.

www.caak.mn

2. Нью-Йорк, Нью-Йорк муж
8.3 сая хүн амтай хотын хувьд нэг жилийн дотор 419 аллага болж, 53 мянган хүч хэрэглэсэн гэмт хэрэг болсон аж.

www.caak.mn

3. Детройт, Мичиган муж
Детройт хотод 707 мянган хүн амьдардаг бөгөөд жилд нийт 386 аллагын хэрэг гарчээ.

www.caak.mn

4. Филадельф, Пенсильвань муж
Филадельф гэдгийг Грек хэлнээс орчуулбал “ахын хайр” гэсэн утгатай аж. Энэ хотод 1.5 сая хүн амьдардаг бөгөөд жилд 331 аллага болсон байна.

www.caak.mn

5. Лос-Анжелос, Калифорни муж
Хүн бүрийн мөрөөдлийн хотуудын нэг боловч 8.3 сая хүн амтай энэ хотод өнгөрсөн жил 299 аллага, 936 хүчингийн хэрэг гарч байжээ.

www.caak.mn

6. Балтимор, Мэрилэнд муж
Өмнө нь Балтимор АНУ-ын цагаачдын цугларах томоохон зогсоолуудын нэг байсан. Энэ байдал нь гэмт хэргийн тоонд нөлөөлөх эсэх нь асуудалтай байгаа ч 625 мянган хүнтэй энэ хотод жилд 218 аллаг болсон байна.

www.caak.mn

7. Хьюстон, Техас муж
2.2 сая хүн амтай Хьюстон хотын хувьд 217 аллага гарчээ.

www.caak.mn

8. Шинэ Орлеан, Луйзана муж
Энэ жагсаалтын хамгийн цөөхөн хүн амтай улс юм. 2005 онд болсон хар салхины улмаас хүн амын тоо бараг хоёр дахин багассан байна. Хэдийгээр хүн амын тоо нь багасч байгаа ч гэмт хэргийн тоо өсөж 363 мянган хүн амтай энэ хотод жилд 193 аллага гарсан байна.

www.caak.mn

9. Даллас, Техас муж
Хүн амынхаа тоогоор Америкт 9-д ордог энэ хот 1.2 сая хүн амтай бөгөөд 154 аллага жилийн дотор гарчээ.

www.caak.mn

10. Мемфис, Теннеси муж
Рок-н-роллын төрөлх нутаг болох Мемфисын хувьд 657 мянган хүн амтай бөгөөд жилд 133 аллага болж байсан байна.

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()