Гэрийн тэжээмэл цагаан арслан “Тимба”

Жинхэнэ арсланг гаршуулах боломжгүй гэж та бодож байна уу? Тэгвэл Өмнөд Африкийн Waterbeg зочид буудлын эзэгтэй Аннель Сниман (Annel Snyman) нь жил орчмын өмнөөс нэгэн арслангийн зулзагыг тэжээж эхэлсэн бөгөөд Тимба гэж нэрлэжээ. Өдгөө арслан эзэгтэйнхээ эдлэнд амьдрахаас гадна, буйдан дээр нь хамтдаа тэврэлдэж унтаж, зочдыг гайхшруулдаг болсон байна.
Гэрийн тэжээмэл цагаан арслан “Тимба”
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Араатны хаан гэдэг тодотголтой арслан гэдэг амьтны үр удам хэдий ч Тимбагийн хувьд нохойтой тун төстэй араншинтай юм байна. Тэрээр салхинд гарах их дуртай бөгөөд, Дизель гэдэг нэртэй нохой болон Аннелийн бусад тэжээмэл амьтадтай цугтаа тоглох дуртай.

www.caak.mn

Тимба одоо 1 жил 6 сартай бөгөөд 120 кг жинтэй хэдий ч эзэгтэйгийнхээ хувьд хэзээ ч аймаар санагддаггүй байна.

www.caak.mn

Аннель нь цагаан арсланг тэжээх болсон нь найз нөхөддөө гайхуулах гэсэндээ биш, зэрлэг байгаль дээрхи ховордсон амьтдыг хамгаалах зорилготой ажээ.

www.caak.mn

Саяхнаас тэрээр фермийнхээ нэг хэсэг газрыг зэрлэг амьтдын хүрээлэн болгосон нь ирвэс, арслан зэрэг Африкийн бусад төрлийн зэрлэг муурнуудын орогнох газар болжээ. Тэрээр олон зэрлэг муурнууд дундаас нэгийг нь сонгож, өөрийн дотны амьтнаа болгоод, түүгээр дамжуулж, бусдынх нь хүсэл эрмэлзэл, зан араншинг мэдэж авахаар шийдсэн юм байна.

www.caak.mn

Олон хүмүүс амьдралын хачирхалтай хэв маягийг нь гайхдаг боловч энэ бүсгүй маш эгэл даруу амьдралаар амьдардаг. Ямар ч байсан Аннелийн өөрийнх нь хэлснээр амьдрал нь тун энгийн, ялгарах зүйлгүй сайхан гэжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()