Эрдэмтдийн хачирхалтай онолууд

Эрт дээр цагт олон сэтгэгчид байгалийн нууцуудыг олон талаас нь тайлж, тодорхойлохоор янз бүрээр оролдож иржээ. Тэгвэл одоо та бүхэнд тэдгээрийн дундаас хамгийн ер бусын, сонирхолтой онол, дүгнэлтүүдийг хүргэж байна.
Эрдэмтдийн хачирхалтай онолууд
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1. Хүний идсэн хоолыг элэг цус болгон хувиргадаг
Гален бол Ромын алдарт анагаах ухааны эрдэмтэн, философич байсан. Шинжлэх ухааны олон төрөл, тэр дундаа анатоми, физиологийн салбарт түүний оруулсан хувь нэмэрийг үнэлж баршгүй. Гэвч суутнууд хүртэл алддаг хойно. Тэрээр нэгэн судалгааны ажлынхаа үр дүнд ходоодны боловсрлуулсан хоол хүнсийг элэг хэмээх эрхтэн цус болгон хувиргадаг гэдэг алдаатай онолыг гаргажээ.

www.caak.mn

2. Хурганууд модон дээр ургадаг
Эртний Грекийн аялагч Мегасфен Энэтхэг улсад очиж байжээ. Тэгээд модон дээрхи хөвөн шиг үрнүүдийг хараад, хургыг модон дээр ургадаг гэсэн онолыг гаргасан байна.

www.caak.mn

3. Нүднээс гэрэл гардаг
Эртний Грекийн философич Платон хүртэл санаанд багтамгүй сонин онолуудыг гаргадаг байжээ. Жишээлбэл тэрээр хүн юмсыг олж хардагийн учир нь нүднээс нь гардаг гэрэлд оршино гэж дүгнэжээ.

www.caak.mn

4. Венийн судас нь цус зөөж, артерийн судас нь агаар зөөдөг
Эртний грекийн эмч, анатомич Праксагор нь амьсгалын нууцыг тайлахаар оролдож байхдаа артерийн судас, венийн судасны ялгааг дэлхий дээр хамгийн анх олж тогтоожээ. Гэхдээ тэрээр венийн судсаар цус урсаж, артерийн судсаар агаар урсдаг гэж алдаж тайлбарласан юм байна.

www.caak.mn

5. Тархинаас цус биерүү орж дуусахаар бид унтдаг
Эртний Грекийн гүн ухаантан Алкмеон нь хүний биеийн бүтцийг судалдаг байжээ. Тэрээр хүнийг унтахдаа тархиндаа цусгүй болсон байдаг гэж тайлбарлахыг оролдсон байна.

www.caak.mn

6. Тархи бол хөргөх үүрэгтэй эрхтэн
Эртний Грекийн философич Аристотель бол Платоны шавь гэдгийг бид мэднэ. Тэрээр багшийнхаа адил хүний биеийн бүтцийг судалдаг байжээ. Тэрээр хүний биеийн мэдлэг, мэдрэмжийн цөм нь зүрх гэж үзэж байсан байна. Харин тархи нь биеийг хөргөх үүрэгтэй гэж үзжээ. Магадгүй, сүнслэг талруугаа илүү хэлбийгээд байгаа орчин үед түүний энэ онол зарим талаараа үнэний хувьтай ч байж болох юм.

www.caak.mn

7. Геморрой-г эмчлэх сонин аргууд
“Туйлын түүх”-ийг бичсэн Ромын зохиолч, эрудист Плиний ном зохиол бичихийнхээ зэрэгцээ геморрой-г эмчлэх аргуудыг судалдаг байжээ. Геморрой туссан хүмүүст тэрээр сонгиныг лаа шиг асааж дэргэдээ тавихыг, бас сармисыг дарстай хольж уухыг зөвлөдөг байсан аж.

www.caak.mn

8. Гэрэл эфирийн тусламжтайгаар цацардаг
Аристотель нь гариг ертөнц болон сансрын бусад биетийг эфирээс (Дэлхийн тав дахь элемент) бүрддэг гэдэгт итгэдэг байсан. Тэрээр энэ биет нь сансар огторгуйг бүхэлд нь бүрхдэг гэж итгэдэг байсан бөгөөд түүгээр л дамжиж нар, оддын гэрэл цацардаг гэж тодорхойлж байжээ.

www.caak.mn

9. Умайнд төөрөлдсөн араатан
Гиппократ нь эмэгтэй хүний биеийн нууцыг тайлахаар оролддог байсан аж. Түүний энэ талаар бичсэн сурвалж бичигийг сөхвөл: “Эмэгтэй хүний биеийн умай буюу сав гэж нэрлэгддэг хэсэгт хүүхэд төрөх явцыг удирддаг нэгэн араатан амьдардаг. Яг хүүхэд төрөх болоход энэ араатан нь солиоролд орж, бүх биеийг нь хэмлэн тарчлааж, амьсгалын замыг нь боомилж, эмэгтэй хүний тэвчээрийн хязгаарыг тултал нь шаналгадаг” -гэж бичжээ.

www.caak.mn

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()