Гэрэл зураг түүх өгүүлнэ

2013-09-27, 21:26
33,957
Та бүхэнд өнгөрсөн зууны сонирхолтой түүхийг олон талаас өгүүлэх гэрэл зургуудыг хүргэе. Энэ нийтлэлээс та бүхэн дайны, түүхэн, онц сонирхолтой гээд олон янзын сонирхолтой түүхийг өгүүлэх бүтээлүүдийг олж харах болно.
Гэрэл зураг түүх өгүүлнэ

Хамгийн эхэнд Төвөдийн нийслэл Лхас хотод байдаг "Будаа-лин" хийдийн анхны гэрэл зургуудын нэгийг та харж байна. Тэр үед харийнханд Төвөд улсад зорчихыг амь насанд нь аюултай хэмээн үзэж, хориглодог байжээ. Гэрэл зураг дарвал цаазаар авах тогтоол уншдаг тийм цаг үе байв. Тэр үед Оросын иргэн Гомбожав Цыбиков болон Хальмаг улсын иргэн Овше Норзунов нар буддын сүсэгтний дүрээр Төвөдөд нэвтэрч, баривчлагдах эрсдлээс айлгүйгээр хэд хэдэн гэрэл зураг даржээ. Тэд бүгдээс нуугдаж, тэр тусмаа бие биенийхээ дуранд өртөхөөс хамгийн ихээр зугтаан байж зургуудаа дарсан байна. Маш урт удаан хугацаанд үргэлжилсэн хүнд хэцүү зураг авалтын үр дүнд тэдний бүтээлүүд Орос улсад хүрч, Санкт-Петербург болон Парист хэвлэгдсэн байна. Мэдээж тэр үедээ маш том сенсац тарьсан бүтээлүүдийн нэг юм.

www.caak.mn

Харин 1905 онд дампуурлын ирмэг дээр ирээд байсан америкийн шинжлэх ухааны сэтгүүл Төвөдийн тухай фото сурвалжлага нийтэлжээ. Аялалд зарцуулах хөрөнгө байгаагүй тул сэтгүүлийн эрхлэгчид Цыбиков, Норзунов нарын зургуудыг нийтэлж, тухай бүрт нь жижиг жижиг тайлбар тавьжээ. Энэ сонирхолтой материалыг агуулсан сэтгүүлийн борлуулалт тэнгэрт тулж, нэр хүнд нь унаж буй "National Geographic" сэтгүүл ингэж аврагдсан түүхтэй.

www.caak.mn

Та бүхний өмнө 1924 онд Детройтын орчмын цагдаагийн газарт авсан Бага Фрэнк Байран хүүхэлдэйний зураг байна. Энэ хүүхэлдэй нь 1920-иод оны хүүхэлдэйн театрын суут жүжигчин Аугаа Лестерийн "Бага Фрэнк Байрон" гэгч бүтээл юм. Лестер амандаа ус балгасан байхад хүүхэлдэй нь ярьдаг байв. Мөн дэргэд нь чимээгүй алхаж байхад хүүхэлдэй нь алдартай аяыг шүгэлддэг тийм л суу билэгтэн байсан юм. Нэгэн удаагийн үзүүлбэрийнхээ үеэр Лестер нь энэ Бага Фрэнк Байрон хүүхэлдэйнийхээ тусламжтайгаар дэндүү инээдтэй тоглолт хийжээ. Энэ үед үзэгчдийн суудалд байсан хүмүүсийн дундаас гурван ч хадагтай инээдээ барьж дийлэлгүй нас барсан гэдэг. Үхлийн шалгаанаар эрүүгийн хэрэг үүсч, хэрэгтнээр "Бага Фрэнк Байрон" хүүхэлдэйг татжээ. Учир нь яг үзүүлбэрийн үеэр Лестер өөрөө амаа огт нээгээгүй гэсэн үндэслэлээр түүнд ял тулгаагүй байна. Лестер ам нээгээгүй нь танхим дүүрэн гэрч нараар батлагдсан нь тодорхой.

www.caak.mn

Зүгээр л нэгэн сонирхолтой ретро зураг

www.caak.mn

Жин Симмонс, Жоан Фонтейн, Пайпер Лори, Сандра Ли нар

www.caak.mn

Жейн Куртин, Лорейн Ньюман, Жильда Раднер нар

www.caak.mn

Дайны үе.

www.caak.mn

www.caak.mn

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()