Мөнхийн хөдөлгүүрийн түүх

Мөнхийн хөдөлгүүр гэдэг нь түлш болон бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэргүйгээр эцэс төгсгөлгүй ажиллаж чадах төхөөрөмжийг хэлдэг гэдгийг бид мэднэ. Мөн тийм зүйл байх боломжгүй гэдгийг ч өнөөдөр бид мэддэг болсон. Тэгвэл одоо бүгдээрээ мөнхийн хөдөлгүүрийнийг бүтээх гэсэн анхны оролдлогууд болон тухайн төхөөрөмжийн хувь тавилан хэрхэн эцэслэсэн талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.
Мөнхийн хөдөлгүүрийн түүх
Хаах
Сурталчилгаа

1-р оролдлого
Томоохон “мөнхийн хөдөлгүүр”-ийг хамгийн анх зохион бүтээсэн хүнийг Бесслер гэдэг. Түүний бүтээлийн нэрийг Оффиреус гэдэг. Энэ явдал Герман улсад 18-р зуунд болжээ. Бесслер хэмээх нууцлагдмал жентлмен Германы Гера хотод 1712 онд ирсэн гэж ярьдаг. Анх ирэхдээ тэрээр нэгэн сонирхолтой “тоглоом” авч иржээ. Түүнийх нь бүрэлдэхүүнд 1.5 метрийн диаметртэй, тостой арьсаар бүрхсэн модон дугуй, түүнийх нь голд байрлуулсан том тэнхлэг дээр нь бөх бат олсыг тогтоосон байв. Бесслер олны өмнө гарч байгаад, дугуйг үл ялиг түлхэхэд өнөөх нь эргэлдэж эхлэн, төмөр бөмбөлөгнүүдийн торжигнох чимээ сонсогдож эхэлжээ. Том дугуй нь ус татан гаргаж, овор, жин багатай ачааг өргөх зориулалттай байв. Зохион бүтээгч дөрвөн ширхэг ийм төхөөрөмжийг бүтээсэн байдаг. Гэхдээ тэрээр маш хачирхалтай хүн байсан бөгөөд сэтгэцийн хүнд өөрчлөлттэй байсан гэлцдэг. Тэрээр өөрийн бүтээлүүдээ устгаад, дараа нь улам томыг бүтээхийг зорьж байжээ. Хэсэг хугацаанд түүний ивээн тэтгэгчээр Карл Гессен-Кассельский хэмээх нэгэн газрын эзэн байсан аж. Гэхдээ тэрээр Бесслер үнэхээр мөнхийн хөдөлгүүр бүтээсэн эсэхийг нь шалгахаар шийдэж, тэр үеийнхээ Европын хамгийн алдартай эрдэмтдийн нэгийг урьж, төхөөрөмжийг шалгуулж байжээ. Уригдаж ирсэн эрдэмтэн Лейбниц эцсийн мөч хүртэл үнэхээр мөнхийн хөдөлгүүр биш эсэхийг нь тогтоож чадаагүй байна. Гэхдээ ямартай ч тун ухаалаг машин болохыг нь хэлээд, хэрэглэхэд гэмгүй гэж зөвлөжээ.

www.caak.mn

Тэр үед газрын эзэн ахин нэг шалгуур тавихаар шийдэж, Бесслерийг нэг том танхимд оруулаад, голд нь өнөөх машинаа угсрахыг хүсчээ. Угсарсных нь дараагаар бүх хүмүүсийг танхимаас гаргаад, танхимын үүдэнд манаачыг зогсоож, хэнийг ч оруулалгүй нэг сар болжээ. Үүний дараа өрөөг онгойлготод хөдөлгүүр ажилласаар байсан аж. Гэвч Карл Гессен эзэнтний сэтгэл амарсангүй, ахин нэг шалгалт хийхээр шийдсэн байна. Ингээд 1721 онд Голландын математикч Уильям Гравезандыг урьж ирүүлсэн байна. Гравезанд хөдөлгүүрийн нэгэн хэсгийн хаалтны цаана хүн байгаа эсэхийг мэдэхийн тулд хаалтыг хэсэг газар нь цоолж байгаад дотогш нь перец цацжээ. Гэсэн ч хэн ч найтаагаагүй байна. Гравезанд өөр хэд хэдэн шалгалт хийснийхээ дараа маш их гайхширч, Ньютонруу хүртэл захиа бичиж, машиныг хамтран судлах санал тавьжээ. Гэсэн ч Ньютоноос хариу ирээгүй юм байна. Магадгүй Ньютон мөнхийн хөдөлгүүрийн зохион бүтээх элдэв оролдлогуудад дөжирч, ойшоохоо больсон байж мэдэх юм. Энэ шалгалтын дараа уурлаж бухимдсан Бесслер том алх гартаа барьж, өөрийн бүтээлээ юу ч үгүй болтол нь хэмхчиж орхижээ. Мөн тэр үед нэгэн зарц бүсгүй Бесслерт тусалж, нууцаар дугуйг эргүүлж байсан гэж гэрчийн мэдүүлэг өгч байсан аж. Гэхдээ хүмүүс түүний энэ гэрчийн мэдүүлгийг худлаа гэж үздэг байна.

www.caak.mn

Бесслерийн бүтээлээс хар зураг л үлдсэн байна. Ямартай ч төмөр бөмбөлгөөр хүндрүүлэгч хийж, шүд бүрийнх нь доор байрлуулсан арааны тусламжтайгаар энэ хөдөлгүүрийг ажилладаг байсан гэж таамагладаг. Зүүн талын ачаа нь баруун талынхаасаа үргэлж арааны төвд байхаар бодож шүднүүдийг нь хийжээ. Ингэснээрээ араа эцэс төгсгөлгүй эргэлдэх хөдөлгөөн хийнэ гэж зохиогч нь үзсэн байна. Эргэлдэхэд ачаа нь баруун талруу шидэгдэж, эргээд л хөдөлгөөн үргэлжилдэг байна. Хэрэв ийм арааг зохион бүтээвэл эргэлдэх хөдөлгөөн хийхгүй ажээ. Учир нь баруун гар тал дахь бөмбөлөгөн ачаанууд нь арай урт хөшүүргээр араатай холбогдсон ч гэсэн зүүн талд илүү олон ширхэг ачаа байж таарах учраас зүүн болон баруун талын хүчний моментууд тэнцүү байж таарч байгаа юм. Хожим нь, 19-р зуунд Томас Янг энергийн тухуй ойлголтыг томъёолж, ажил гүйцэтгэх чадварыг нь тогтоожээ. Харин эмч, физикч Юлий Фон Мейер эрчим хүч мөнхөд оршдог, зөвхөн хэлбэрээ л өөрчилдөг гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Мөн Жеймс Жоуль ч гэсэн яг тийм дүгнэлтийг хийжээ. Харин энерги хэлбэрээ өөрчилж, мөнхөд оршдог гэсэн дүгнэлтэд хүрсэн гурав дахь эрдэмтэн бол мөн ч эмч, физикч Герман фон Гельмгольц юм. Гельмгольц нь нэгэн нийтлэлдээ эхний шатны мөнхийн хөдөлгүүр буюу механизмыг зохион бүтээх боломжгүй болохыг тайлбарлаад, энэ нь энергийн хадгалалтын хуулийг зөрчинө гэдгийг харуулжээ. Эрчим хүч оргүйгээс бие болдоггүй.

www.caak.mn

2-р оролдлого
Дараачийн томоохон “мөнхийн хөдөлгүүр”-ийн “зохион бүтээгч бол Кили гэдэг машиныг бүтээсэн АНУ-ын иргэн Кили гэгч юм. Тэрээр Филадельфид амьдардаг, хэний ч танихгүй нэгэн тоглоомны зохион бүтээгч байжээ. Бүтээсэн тоглоомнуудаа тэрээр орон нутгийнхаа зах дээр борлуулдаг байж. 1874 он хавьцаа шинэ, үл мэдэгдэх эрчим хүчээр ажилладаг нэгэн шинэ төхөөрөмж гарсан талаар цуу яриа Филадельфид тархжээ. Тэр үе бол цахилгаан гэрлийг бүтээсэн Эдисон, динамитыг үүсгэсэн Нобель, цахилгаан соронзон орны онолыг баталсан Максвел нарын үе байсан гэдгийг сануулахад илүүц биз ээ. Тэр үед өнөөх цуу ярианы эзэн болсон гайхалтай төхөөрөмж гээчийг зохион бүтээсэн хүнд хөрөнгө оруулах хүмүүс, компаниуд дуу дуугаа аваалцан, уртаас урт дараалал үүсгэхэд бэлэн байв. Филадельф болон Нью-Йоркоос хөрөнгө оруулагчид хошуурч байжээ. Ингээд “Keely Motor Company” хэмээх компани байгуулагдсан байна.

www.caak.mn

Кили нь үнэхээр сайхан ярьдаг боловч яг хэлэх гээд байгаа зүйл нь ойлгогддоггүй хүн байв. Тэрээр маш сайхан, үзүүштэй танилцуулгыг хийж, маш олон гайхалтай ч юм шиг тайлбаруудыг дурьдах боловч механизмынхаа бүтцийг огт хэлдэггүй байжээ. Мөн танилцуулга бүрийнхээ дараагаар шинэ шинэ бүтэцтэй машинуудаа гаргана гэдгээ үргэлж амалдаг байсан аж. Энэ байдал бараг 10 жил үргэлжилжээ. Хөрөнгө оруулагчид нь хоёр ч удаа шүүхэд хандаж, мэргэжилтнүүдийг гэрчээр дуудаж байсан боловч огт хэрэг болоогүй байна. Асуудлын гол нь хөрөнгө оруулагчдын босгосон компани нь Кили-гийн нэрээр нэрлэгдсэн байсан учраас бүх зүйл зохион бүтээгч гэх түүнээс л шалтгаалж байв. Харин хөрөнгө оруулагчдад хуулийн дагуу ямар ч эрх байсангүй. Тиймээс тэд Кили-г зугтаалгахгүйн тулд үргэлж мөшгөх хэрэгтэй болж байв. Тэр үед бүүр Килигийн зохион бүтээх хөдөлгүүр дээр суурилсан хөлөг онгоцоор Панамын сувгийг гатлана гэдэг шог яриа ч гарч байжээ. Килигийн хамгийн хүнд үед нь нэгэн спонсор гарч ирсэн нь Клара Блюмфильд-Мор хэмээх бэлэвсэн эмэгтэй байв. Тэрээр Кили-д мөнгөөр туслахаас гадна пиар-ыг нь хийж өгдөг байжээ. Гэвч хүмүүсээс ирэх маш олон тооны шүүмжлэлээс болж Клара Блюмфильд-Мор Килигийн төхөөрөмжийг албан ёсоор шалгахаас өөр аргагүй болсон байна. Ингээд цахилгааны инженер Александр Скотыг урьжээ. Килигийн төхөөрөмжийн нэгэн танилцуулгын үеэр левитацийн буюу аккорд масс хэмээх туршилтыг явуулсан байдаг.

Зураг дээр Кили болон “Keely Motor Company”-ийн захирлуудын зөвлөлийнхөн.

www.caak.mn

Тэр үед Кили шилэн хоргон доторхи хүнд ачааг хүндийн хүчний эсрэг хөдөлгөхийн тулд хоёр утас холбож үзүүлж байжээ. Шилэн хоолой дотор тогны тусламжтай ажилладаг "ретранслятор"–ыг байрлуулсан байв. Харин Скот энэ үзэгдлийг агаарыг шахсаны үр дүнд хийгдэж байна гэж сэжиглэсэн байна. Ингээд тэрээр Кили-г энэ туршилтаа утасгүйгээр хийхийг санал болготол цаадах нь татгалзжээ.

www.caak.mn

Кили-г нас барсны дараагаар хөрөнгө оруулагчид гэрийг нь нэгжээд, хонгилын өрөөнөөс нь шахмал агаартай том шугам хоолойг олсон байна. Үүний л тусламжтайгаар тэрээр механизмуудаа мөнхийн хөдөлгүүр мэт харагдуулдаг байжээ.

Кили-г амьсгал хураахаас нь өмнө: “Таныг хэн гэж дурсаасай гэж та хүсч байна вэ?”-гэж асуухад тэрээр өөрийгөө 19-р зууны хамгийн том залилагч гэж дурсаасай хэмээн хүсч буйгаа хэлсэн гэдэг.

www.caak.mn

19
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()