Гитлерийн хувийн гэрэл зургууд

2013-10-05, 01:35
28,599
“LIFE” сэтгүүлийнхэн Гитлерийн хувийн гэрэл зурагчин болох Хуго Егер (Hugo Jaeger)-ын дарсан өнгөт гэрэл зургуудыг сэтгүүлийнхээ хуудсанд нийтэлжээ. Хуго 1936 оноос эхлэн Адольф Гитлерийн гэрэл зурагчингаар ажиллаж байсан байна. Гэрэл зурагчин бүхий л арга хэмжээнд оролцох эрхтэй байсан бөгөөд дайн болох нь гарцаагүй болсон үед түүний хамгийн гол үүрэг 2000 гаруй өнгөт гэрэл зургуудаа хаана ч, хэнд ч алдахгүйгээр хамгаалах явдал байжээ. 1945 онд Холбоотны цэргүүд Герман руу хүнд цохилтыг хийн дайран оржээ.
Гитлерийн хувийн гэрэл зургууд

Энэ үед Хугогийн бодолд зөвхөн гэрэл зургуудаа хамгаалан үлдэх санаа л эргэлдэж байсан бөгөөд хэрвээ түүний зургуудыг Америкийн цэргүүд олчихвол тэрээр амиа алдана гэдгээ мэдэж байсан байна. Америкийн цэргүүд тэдний гэрийг хаа сайгүй нэгжиж байсан ч ажил үүргээ умартан коньяк ууж, тоглож эхэлжээ. Цэргүүдийг явсны дараа Хуго бүх гэрэл зургуудаа шилэн саванд хийж Мюнхены өнцөг булан бүрт тарааж, газарт булсан байна. Ийнхүү  газарт булсныхаа 10 жилийн дараа тэрээр өөрийн гэрэл  зургуудыг эргэн авч, 1955 онд Швейцарийн банкинд хадгалуулсан аж. Харин 1965 онд "LIFE" сэтгүүлийнхэнд зарсан байна. Ингээд л энэ ховор зургууд бидний мэлмийг мялаах учиртай байж дээ.

1. Гитлерийн 50 насны ойд зориулсан цэргийн жагсаал, Берлин, 4 сарын 20.

www.caak.mn

2. Гитлерийн үг хэлэх талбайн өмнө байрлах их буу.

www.caak.mn

3. Хүндэт зочид, 1939 оны 4 сарын 20.

www.caak.mn

4. Жагсаал

www.caak.mn

5. Берлины жагсаалын талбай, “Ost-West-Achse”

www.caak.mn

6. 1939 оны 4 сарын 20, 50 насны уулзалт.

www.caak.mn

7.

www.caak.mn

8. Гитлерт зориулсан төрсөн өдрийн плакат “Бид танд талархаж байна”

www.caak.mn

9. Гитлерийн төрсөн өдрийн бэлэг болох Volkswagen

www.caak.mn

10. Машины дизайнер, инженер Фердинанд Порше.

www.caak.mn

11. Үнэт чулуугаар чимэглэсэн гар хийцийн ордон.

www.caak.mn

12. Германы алдарт музей болох Haus дер Deutschen Kunst-ын загвар.

www.caak.mn

13. Гитлер төрсөн өдрийнхөө бэлгэнд онгоцны загвар авлаа. Гитлерийн хажууд зогсож буй залуу бол ахмад Ганс Бауэр бөгөөд тэрээр Гитлерийн хувийн нисгэгч байжээ.

www.caak.mn

14. Шүтэн бишригчдийн, дэмжигчдийн өгсөн бэлгүүд

www.caak.mn

15.

www.caak.mn

16. Гитлерийн төрсөн өдөрт зориулсан чимэглэл.

www.caak.mn

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()