Орчин үеийн Төвөд орноор

Хэрэв ингэж хэлж болох бол: Хятадын гарт атгаастай омголон боловч шашинлаг “борчуудын орон” болох Төвөдөөр аялсан дурангийн үзүүрийг таны мэлмийд өргөн барья. Яагаад ч юм би Төвөд орны талаар бодохоор олон уулчдын амийг залгидаг хүйтэн цаст Эверестийн оройг ороон, бэлд нь саатаад оддог ширүүн салхинд борлож, хатуурсан арьстай хүмүүсийг төсөөлдөг. Бурхны өмнө өвдгөө цоортол, духаа зузаартал мөргөж, хүн тавилангаа умарттал амьдардаг хүмүүсийг боддог. Хаа нэгтэйгээс олж уншсан уулын агуйд нь мянга мянган жил бясалгасаар байгаа эртний аварга гэгээнтнүүдийг нь ургуулан сэтгэдэг. Бас луугийн өөдөөс гал болон асдаг номтой мөртлөө омогтой, эгэл лам нарыг нь бодолдоо өрөвддөг, бас яагаад ч юм бахддаг. За ингээд орчин үеийн Төвөд улс миний, таны төсөөллөөс хэр их зөрөх бол?...
Орчин үеийн Төвөд орноор
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Америкийн баримтат гэрэл зурагчин Фил Боржес (Phil Borges) нь жил ирэх тусам хүн ам нь цөөрч, устан алга болж буй эртнээс уламжлагдсан соёл иргэншлүүдийг судалдаг хүн юм.

www.caak.mn

www.caak.mn

Фил Дэлхийг тойрон аялж, зураг дарсаар 25 жилийг үдэхдээ дэлхийн хамгийн алслагдмал газар нутгуудад айлчилж, гайхалтай зургуудыг авсаар иржээ. Түүний Төвөдийн гэрэл зургийн цомогт Гималайн сүрт дүр, эсвэл тэндэхийн аль нэгэн алдартай зүйлийг буулгасан ил захидалд л зориулагдсан гэмээр гоё зураг нэгээхэн ч байхгүй. Харин тэрээр хөдөө нутгийн жирийн иргэд, лам, малчдын хөрөг зургийг голдуу буулгажээ.

www.caak.mn

www.caak.mn

Зарим гэрэл зурагнаас энэ гайхалтай ард түмний харцных нь хязгааргүй гүн ахуй нь амьсгал давчдуулам ажиглагдана.

www.caak.mn

Маш олон удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан Фил Боржес хүний л зургийг голчлон дардаг гэдгийг та аль эрт таасан байх. Гэвч тэр хүнээс гадна, хотын иргэд бидний тэр болгон анзаарч хардаггүй, боддог ч үгүй зүйлсийн зургийг буулгадаг байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()