Газар хөдлөлтийн дараа далайд шинэ арал үүсчээ

Пакистаны өмнөд эрэг хавьд газар хөдөлсний үр дагаварт шинэ арал бие болжээ. Тэрхүү арал нь Далайн гадаргуй дээр хорин метр орчим өргөгдсөн бөгөөд чулуу болон хөрснөөс бүрдсэн болох нь тогтоогджээ.
Газар хөдлөлтийн дараа далайд шинэ арал үүсчээ

Япон болон Арабын хөрөнгөтнүүд хиймэл арал бүтээх гэж асар их мөнгө, ажиллах хүч, орчин үеийн технологийн байдгийг нь ашиглаж байх зуур Пакистан улс зүгээр л сууж байгаад Аравийн тэнгисдээ шинэ аралтай болчихов оо. Арлын гол “барилгачин” нь саяхны газар хөдлөлт болсон юм. 2013 оны 9-р сарын 24-нийг хүртэл тэнд арлын талаар ямар ч сураг ажиг байгаагүй байна. Харин чухам тэр л өдөр 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Мэдээж байгалийн гамшиг л хойно газар хөдлөлт хүмүүсийг сүйрлийн айдас, хор хохиролгүй үлдээгээгүй. 270 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн хохирчээ. Харин маргааш нь, Гвадар хотоос 600 метрийн зайд чулуулаг болон тэнгисийн ёроолын хөрснөөс бүрдсэн арал бий болсон байна.

www.caak.mn

Эрдэмтдийн тооцоолсноор уг арал нь метаны хөөрөлтөөс болж үүсчээ.

www.caak.mn

Одоогийн байдлаар далайн төвшнөөс 20 метрийн өндөрт байрласан уг арал нь 75-90 орчим метрийн диатетртэй байгаа аж.

www.caak.mn

Газар хөдлөлтийн үр дүнд гэнэт бий болсон арал тийм ч удаан оршин тогтнодоггүй. Цаг урсахын хэрээр далайн ус хатуу арлыг зөөлөн зөөлөн илбэсээр хязгааргүй гүндээ эргүүлэн уусгадаг билээ.

www.caak.mn

Газар хөдлөлтийн өмнө авсан сансрын зураг. Энэ зурагт бяцхан арлын бараа ч алга.

www.caak.mn

Харин газар хөдлөлтийн дараах зургийг та одоо харж байна. Зүүн дээд буланд өнөөх арал чинь гараад ирж.

www.caak.mn

www.caak.mn
Видео.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()