Жимсэнд явсан биш сонин зүйлтэй таарав

2013-10-14, 17:54
38,165
Нэгэн орос нөхөр жимсэнд яваад, хэрхэн сайн үйлс хийсэн тухай мэдээллийг орчуулан хүргэе. Аялагч: "Өнөө өглөө хаягдмал хүлэр малтах газрын намгаас цангис жимс хайх санаатай гэрээсээ гарлаа."
Жимсэнд явсан биш сонин зүйлтэй таарав
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Ой руу ороод нэлээд явж байтал ийм гайхалтай зүйлийг олж харлаа. Бүр хүч чадалгүй болчихсон өрөвдөлтэй амьтан, зөвхөн үе үехэн нүдээ эргэлдүүлж байв.



Өөрийн хүчээр гаргаж дийлэхээргүй байсан учир, ойр хавийн тосгонууд руу техник хайн утасдаж эхлэв. Ингэхэд гайхалтай нь энэ орхигдсон бөглүүд газар утасны сүлжээ барьж байлаа. Ойр хавийн Каурово, Прозорово тосгонуудад хүн амьдрахаа байсан, арай цаах нь байдаг хоёр тосгонд зөвхөн зун нь л хүмүүс очдог байна.

Эцэст нь трактор оллоо. Түүний эзэн нь тосгоны ажлаа орхин 5 километрийн цаанаас  үл мэдэх зүйлийн төлөө ой руу давхин ирлээ.



Тракторын жолооч боодолтой сүрэл өргөгч, чирдэг татлагаар аврах “төхөөрөмж” хийлээ.

Амьтны хүзүүнээс татлагаа уяад болгоомжтой гэгч нь татлаа. Ажиллагаа амжилттай боллоо.



Дараа нь "амьтнаа яах вэ?" гэдэг асуудал гарлаа. Хамаг хүчээ барчихсан, үхэж ч магадгүй учир бүр орон нутгийн ан аж ахуйн газар луу утасдлаа.

Амьтантай салалтын зураг авахуулж чадсангүй, яг таван минутын дараа нөгөө бараг л үхэж байсан амьтан чинь ухасхийн босоод давхиад явчихав. Зөвхөн ийм зураг л үлдлээ.


Жимс түүхээр гарсан биш, ийм юм боллоо доо. Тракторын жолоочид амьтныг аварсанд баярлалаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()