Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ

Нилээд бөглүү гүн хавцалд оршдог, өвөлдөө нар үздэггүй Норвегийн “Рьюкан” хотхоны оршин суугчдын хувьд өнгөрч буй 10 сар гайхамшигтай үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж байна. Энд дэлхийд хоёрт орох аварга том толь байрлуулжээ.
Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Яах гэж түүнийг байрлуулж байгаа юм, гэж асуух биз ээ. Та өөрийгөө жилд дөнгөж 5-6 сар л нар ээдэг хотод амьдардаг гээд төсөөлөөд үз дээ! Энэ бол санаанаасаа зохиосон болон уран зөгнөлт зохиол биш, харин жинхэнэ бодит байдал юм. Хойд зүгийн хотуудын оршин суугчдын хувьд, тодруулвал норвегийн Рьюканыханы хувьд иймэрхүү нөхцөл байдалтай байжээ.

www.caak.mn

Уг асуудлыг шийдэхийн тулд, саяхан уулын бэл дээр 600 гаруй метр квадрат талбайг гэрэлтүүлэх хослуулсан толинуудыг байрлуулжээ. Компьютерээр удирдагддаг гелиостат астрономын багаж нь нарны гэрлийг дээд хэмжээгээр нь тусгахын тулд тусгалын өнцөгийг өөрчилж байхаар хийгдсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

Хэрвээ Норвегчуудын хувьд ийм туршилт жигтэй юм шиг санагдаж байгаа бол, дэлхийн практикт энэ бол хоёр дахь тохиолдол ажээ. Долоон жилийн өмнө, тухайлвал 2006 оны 12 сарын 17-нд Италийн Виганелла хотхонд яг ийм байдлаар анхны нарны гэрэл бий болсон байна.

www.caak.mn

Төслийг хэрэгжүүлэхэд Рьюкан хотын нутгийн захиргаанаас нэлээдгүй мөнгө гаргасан байна. Ерөнхийдөө төсөлд 5 сая норвеги крон зарцуулжээ. Одоо компьютерээр удирддаг төхөөрөмж нь 192 нутгийн оршин суугчдыг 11 сараас 2 сарыг дуустал гэрлээр баярлуулах болно.

www.caak.mn

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()