Аварга матар номхруулагч эр

32 настай Хосе Эдуардо Чавес Салас (Jose Eduardo Chavez Salas) нилээд өвөрмөц мэргэжилтэй ажээ. Бидний хувьд матар нүцгэн гараараа хооллох нь үхэх шийтгэлтэй адил бол, энэ залуугийн хувьд энэ нь өдөр тутмын ажлын нэг хэсэг юм.
Аварга матар номхруулагч эр

Эдуардо нь Коста-Рикийн Тарколес (Tarcoles) гол дээр “River Tours Jose” хөтөлбөрийг удирддаг байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд жуулчид түүнийг хэрхэн 17 фут (5 метр) хүртэл урт матруудыг хоололж байгааг ажиглаж болох ажээ.



“Эхлээд эдгээр аварга том амьтадтай тэдний амьдардаг орчинд хажууд нь байна гэдэг маш аймшигтай. Гэвч аажимдаа тайвширч, та тэдэнд дасах болно. Та надтай адил туршлагатай болоод ирэхээр  эрсдэлийг багасгах аргаа олно.” -хэмээн Хосе хэлсэн юм.



Хосе болон түүний багийн гишүүд матруудтай харьцахдаа маш анхааралтай байдаг ажээ. Хэрвээ матрууд хүүхдээ хамгаалж эсвэл маш их өлсгөлөн байвал тэднээс аль болох хол байх нь дээр, тийм нөхцөлд тэд илүү түрэмгий байдаг. “Би нэг ч удаа эгзэгтэй байдалд орж байгаагүй, том алдаа гаргаж байгаагүй, цаашдаа ч тийм байхыг хичээж байна.”- гэж Хосе нэмж хэлсэн байна.



Онгоцоо орхихын өмнө Хосе болон түүний багийнхан матруудын анхаарлыг татахын тулд ус руу хэрчим махнууд хаядаг байна. Түүний дараа тэд хуурай газар гарч эрэг дээрээс тэднийг хоололдог ажээ. Эдгээр ховор зурагнууд Хосе болон түүний туслагч нар тахианы хэсэг махнуудыг ангайсан ам руу нь шидэн усны махчин амьтадтай хичнээн их ойрхон дөхөж очдог болохыг харуулж байна.



Зурагнуудын нэгэн дээр Хосегийн багийн гишүүн амьд матар дээр зогсон том хуруугаа харуулж байх юм. “Матруудыг номхруулагчид” нь Хосегийн төрсөн Сан-Хосе нийслэл хотоос ойролцоогоор нэг цаг яваад хүрдэг номхон далайн Кост-Рикийн төв хэсэгт орших Тарколес хотод байрладаг байна.



“Хэрвээ та матруудын зан авирыг сайн судлан, тэдэнтэй яаж харьцахаа мэддэг бол, тэд бол тийм ч аюултай, догшин амьтад биш юм.” –  хэмээн Хосе батлан хэлжээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()