Урт шилэн оймсны тухай сонирхолтой түүх

1939 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Делавер мужийн Вилмингтон дахь нэгэн их дэлгүүрт татуургатай шилэн оймсыг анх худалдаалсан байна. Энэ шинэ бүтээгдэхүүн нь худалдан авагч эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ шуугиан тарьж, жинхэнэ хуйлрааныг бий болгожээ. Ингээд та бүхэндээ саяхан “төрсөн өдөр нь” болоод өнгөрсөн "шилэн триконы" тухай баримтуудыг сонирхолтой гэрэл зургуудын хамт хүргэж байна.
Урт шилэн оймсны тухай сонирхолтой түүх

1. 1938 онд DuPont хэмээх химийн концерний лабораторит, удаан хугацааны туршид үргэлжилсэн сурталчилгааны кампанит ажлын дараагаар нейлонон материалын боловсруулалт дуусчээ.

www.caak.mn

2. Филадельфийн триконы үйлдвэр. Гэрэл зургийг: Льюс Хайн
Энэ бүтээгдэхүүний бий болсон явдал нь америкчуудын сонирхлыг ихэд татсан бөгөөд эхний хэдэн сард зөвхөн тус компаний ажилчид л энэ оймсоор хөлөө чимэх боломжтой байсан гэдгийг дурьдах нь зүйтэй байх.

www.caak.mn

3. Нейлонон материалтай туршилтын оймс.
Нейлон бол ямар ч даавууг бөх бат, уян налархай болгох чадвартай.

www.caak.mn

4. 1939 онд Нью-Йоркод болсон нейлонон оймсны нээлтийн ажиллагааг зохион байгуулагч DuPont компанийхан “ирээдүйн хувцасны чиг хандлагад хувьсгал хийсэн бүтээгдэхүүн” -гэж нэрлэж байжээ. Урьд нь татуургатай урт оймсыг байгалийн гаралтай цэвэр торгоор үйлдвэрлэж байсантай холбоотойгоор уг компанийхан нейлонон оймсныхоо сурталчилгаагаар: “Нейлонон оймсын оронд торгон оймс сонгох нь автомашины оронд мориор явахыг илүүд үзэхтэй ижилхэн хэрэг.”- хэмээн тайлбарлаж байв.

www.caak.mn

5. Эгэл бус бүтээгдэхүүн гэдгийг олонд харуулах зорилготой хуучны реклам.
Хөвөн даавуутай харьцуулахад нейлон нь суналт сайтай, хэлбэрээ сайн хадгалдаг, хүйтэн, чийгтэйд тэсвэртэй байжээ.

www.caak.mn

6. Америк улсад шилэн оймсны албан ёсны худалдаа нь 1940 оны 5-р сарын 15-наас эхэлсэн байна. Дэлгүүрүүдэд уртаас урт дараалал үүсч байжээ.

www.caak.mn

7. Шилэн оймсыг худалдан авч чадсан зарим азтай бүсгүйчүүд шууд л гудамжинд өмсөж байв. Эхний өдөртөө л Нью-Йоркод 780 мянган ширхэг шилэн оймс зарагдсан бол, 1940 оны төгсгөл гэхэд 3 сая хос шилэн оймс зарагдсан төдийгүй хэрэглэгчдийн эрэлт улам ихэсчээ.

www.caak.mn

8. Тэр үеийн сурталчилгааны зураг авалт.

www.caak.mn

9. 1941 онд Дэлхийн Хоёрдугаар Дайнтай холбоотойгоор шилэн оймснуудыг шүхэрний үйлдвэрүүд болон цэргийн бусад хувцас өмсгөлийн үйлдвэрүүдрүү илгээх болжээ. Ингээд нейлонон оймснууд жинхэнэ ховор бараа болсон байна.

www.caak.mn

10. Гэвч эмэгтэйчүүдийн моданд дурлах хүсэл нь тэр цаг үеийн хүнд хэцүү нөхцөл байдлаас илүү байсан нь яваандаа хөлөн дээрээ шилэн оймс өмссөн мэт хуурамчаар будалт хийх явдлыг дэлгэрүүлэхэд хүргэсэн байна.

www.caak.mn

11. 1941 оны үед бүсгүйчүүд гэнэт баярын оройн зоогт оролцох шаардлагатай болж, коктейльний даашинзныхаа доор шилэн оймс өмсөх хэрэг гарвал тэд лакны тусламжтайгаар хөлөө будуулж, харандаагаар өнөөх алдартай ар талын тэгш зураасыг зуруулдаг байв.

www.caak.mn

12. Ёстой л өнөөх “Гоо сайхан золиосыг шаарддаг” гэдэг үг тэр үеийн Америк бүсгүйчүүдийн хөлөн дээр хэрэгжиж байжээ.

www.caak.mn

13. Зориулалтын харандаагаар хөлөн дээрээ шилэн оймсных шиг тэгш шугам татаж буй бүсгүй. (Фото: Bettman/Corbis) 1942 он.

www.caak.mn

14. Шилэн оймс өмссөн мэт харагдуулдаг будагнуудыг бүүр үйлдвэрлэлийн хэмжээнд бүтээдэг байжээ.

www.caak.mn

15. Дайны жилүүдэд нейлонон триконы оронд илүү боловсронгуй хөвөн даавуун оймсыг гаргаж байсан нь харьцангуй өндөр үнэтэй байсан учраас өргөн дэлгэрээгүй ажээ. Зурагт: жүжигчин Анн Шеридан.

www.caak.mn

16. Дайны дараа, 1945 оны намар “хувсгал хийсэн бүтээгдэхүүн” маань дэлгүүрийн лангуунуудад эргэн ирж, бүсгүйчүүдийг ахиад л олон цагаар дугаарлан зогсоход хүргэжээ.

www.caak.mn

17. Оймсыг өмсөж үзэж байна.

www.caak.mn

18. 1947 он, лангууны өмнөх худалдан авагчид.

www.caak.mn

19. 1950-иад оны эхэн үе дэхь шилэн оймсны сурталчилгааны модель.

www.caak.mn

20. Мэрилин Монрогийн зул сарын зураг.
Хожим нь моданд богино даашинз орсноор шилэн оймс дээшээгээ “сунаж”, шилэн трико болж өөрчлөгджээ. Энэ тохиолдолд бүсгүйчүүд сайхан хөл хараад биеэ барьж дийлэхгүй хэцүүддэг, дайнд яваад ирсэн эрчүүдийг биш зөвхөн өөрсдийгөө бодож эхэлсэн байх нь.

www.caak.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()