Ой доторхи орчин үеийн эко барилга

Байгалийн унаган гоо үзэсгэлэнг алдагдуулахгүйгээр ой дотор байшин барихыг зорин ажилладаг интерьер дизайнер, оюутан Конрад Войчикийн хэрэгжүүлсэн “Анхны хүний оромж” хэмээх төслийн бүтээлүүдийг танд толилуулж байна. Мэдээж энэ төсөлд багтсан барилгууд эртний хүний оромж шиг бүдүүлэг биш харин орчин үеийн технологийг байгальтай гайхалтайгаар хослуулсан жинхэнэ архитектурын бүтээлүүд байх болно. Түүний төслийн танилцуулгад багтсан барилгууд ихэвчлэн 2-4 хүнд зориулагдсан ажээ.
Ой доторхи орчин үеийн эко барилга
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Конрад нь модны хэлбэр бүтцээс санаа авсан байна. “Би модны ерөнхий онцлогуудыг судалсныхаа дараагаар яг мод шиг байшин барихаар шийдсэн.”- гэж хэлжээ.
Мөн тэрээр модоор байшин барихдаа гол нь биш харин өөрийн бүтээлүүдээрээ модны талд хүмүүсийн анхаарлыг татахад оршино гэдгийг онцолжээ. Учир нь мод бол ойн олон амьтдын байгалийн гамшиг болон зэрлэг амьтдаас нуугдах газар, бас гэр орон нь болдог. Түүнчлэн байгаль, цаг уурын талаасаа ой мод устаж, Дэлхий дахинд цөлжилтийн аюул тулгараад байгаатай тэрээр энэ ажлынхаа зорилгыг уясан байна.

www.caak.mn

Анхандаа хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй байшин барихыг дангаар зорьж байжээ. Харин дараа нь байшингийн суурийг барихад төмөр бетон болон бусад төрлийн хортой материалыг ашиглахгүй гэсэн шийдвэрийг гаргасны дараа түүний даалгавар бүүр хүнд болжээ. Оновчтой ганц санаа нь салхи, газрын татах хүчинд тэвсэртэй байшинг зөвхөн мод ашиглаж барих л байв. Ингээд дизайнер маань яг мод шиг байшин барих санаа төрсөн нь түүний экологит ээлтэй, бас төмөр бетон суурь ашиглаагүй байшингийн төслийг амжилттай болгожээ.

www.caak.mn

Уг төслийн эцсийн зорилго нь ой мод дотор энэ байшинг хэд хэдээр барьж, ой модыг хомроголон сүйтгэх явдлыг эдгээр байшинд оршин суух хүмүүсийн оролцоотойгоор хянаж, хүрээлэн буй орчинд бага хор нөлөө учруулах тал дээр анхаарахад оршино.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()