Гайхалтай хайрын түүх

2013-11-03, 21:16
26,008
Лариса болон Ян Мерфи нар 2005 оноос эхлэн болзсон бөгөөд тухайн үедээ коллежид суралцаж байжээ. Коллежоо төгсмөгцөө хуримаа хийхээр төлөвлөж байсан байна. Харамсалтай нь сүйт залуу ажил руугаа явж байгаад осолдсон бөгөөд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харин сайхан сэтгэлт сүйт бүсгүй энэ бүх явдлын дараа сүйт залуугаа хаяагүй бөгөөд хүнд хэцүү байдлыг нь үл хамааран гэрлэсэн байна. Ингээд гайхалтай хайрын түүхийн талаар сонирхоцгооё.
Гайхалтай хайрын түүх
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа
Дээрх зураг аймшигт ослын өмнөх үе.

Лариса хуримын ёслолыг аль болох түргэн хийхийг хүсэж байсан юм. Хэдийгээр Яны бие нь сайжирч байсан ч эцгийнх нь бие муудаж байжээ. Учир нь тэрээр тархины хорт хавдартай байсан байна.



Ингээд Лариса шүүхээс зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ. Харин шүүх түүнд хандаж: "Хайр хоёр дахин хүчтэй гэдгийг та батлаж байна.



Гэхдээ энэ гэрлэлт таны хувьд хүндрэлтэй байх болов уу.



Гэсэн хэдий ч маш олон хүмүүс та хоёрын хуримыг хийлгэхийг хүсэж байгаа бөгөөд агуу хайрын тань үргэлжлэлийг харахыг хүсэж байна." -гэжээ. Ингээд тэд зөвшөөрөл авч чадсан ч Яны эцэг хуримаас нь өмнө нас барсан нь харамсалтай.



“Бид нэг нэгэндээ хязгааргүй хайртай”



Ян зогсож чадахгүй байсан учир тэд гэр бүлийнхээ хүрээнд суугаа байдлаар хуримласан байна.



Ингээд Лариса гэрийн бүхий л ажлыг өөр дээрээ үүрсэн юм.



Тэд хүүхэд өргөж авсан байна.



Тэд одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа бөгөөд чөлөөт цагаараа гадуур зугаалж, найз нөхөдтэйгөө уулзаж аз жаргалтай амьдарч байгаа.




Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()