Сурталчилгаа (15)
Хаах

Тайваны гаж зоогийн газар

2013-11-05, 21:23
27,712
Тайваны нийслэл Тайбэй хотод дотор талын орчинтойгоо огт тохирохгүй нэртэй өвөрмөц зоогийн газрын зочин болж болно. "DS Music" зоогийн газрын хаягийг уншаад хүн бүр л, энэ байгууллагын хөгжмийн урсгалын талаар зайлшгүй боддог. Гэвч түүний босгыг давангуут бүх зүйл ойлгомжтой болж, чи ихэд эндүүрсэн болохоо мэднэ.
Тайваны гаж зоогийн газар

www.caak.mn

Тайваны энэ аятайхан зоогийн газрын бүх зүйл орчин үеийн эмнэлэгийг санагдуулна. Бидний мэдэх сандалнуудын нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний сандлаар солигдсон, ширээнүүд нь эмнэлэгийн орыг санагдуулна. Таазнаас дуслын систем өлгөөтэй, ханан дээр таягнууд энд тэндгүй өлгөөтэй бөгөөд хоолны жагсаалтаас өөрт таалагдах “эм”-нүүдийг сонгож болно.

www.caak.mn

Тавагны оронд энд эмнэлэгийн хөтөвч тавгыг хэрэглэдэг бөгөөд харин уух юм нь гэвэл, чагнуур зүүсэн аятайхан сувилагч бүсгүйчүүд өөрсдийн гараар шахуурга (шприцээр) болон хуруу шилнээс юм уулгах болно. Энэ зоогийн газрын жорлонгийн хаалган дээр “Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх газар” нэртэй хаяг ч байдаг байна.

www.caak.mn

Зоогийн газрын нэрэндээ амласан хөгжмийн тухай мэдээж мартаж болохгүй. Түүний тусламжтайгаар хоололж “эмчлүүлсэн” үйлчлүүлэгч нар өөрсдийн асуудлаа түргэн мартаж, сэтгэл санааны таагүй байдлаасаа амархан салдаг байна.

www.caak.mn

Анхааралтай хянамгай сувилагчид, амттай хоол, хөгжилтэй хөгжимнөөс гадна, бүжигчдийн сэтгэл хөдлөм шоуг үзэж болно. Зоогийн газар нь 30 хүний багтаамжтай ажээ.

www.caak.mn

Энэ зоогийн газрын нэг чухал зүйлийг эс тооцвол бүх юм сайхан байх байлаа. Тооцоогоо авсаны дараа, та өндөр үнийг хараад, жинхэнээсээ эмнэлэгийн тусламж хэрэг болох вий.

www.caak.mn

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()