Дэлхийн хамгийн урт сахалтай эр

2013-11-07, 00:36
10,270
Уруулны дээр байдаг, ширвээ хар сахалаа хүмүүсийн анхаарал татахаар зүйл биш гэж ад үзэж байсан уу? Хэрэв та ингэж бодож байсан бол, Энэтхэгийн иргэн Рам Сингх Чаухан (Ram Singh Chauhan) таныг буруу бодож байгааг нотлохоор бидний нийтлэлд багтсан юм. 58 настай энэ Энэтхэг эр Дэлхийн хамгийн урт ургуулсан дээд уруулын сахлын эзэн юм.
Дэлхийн хамгийн урт сахалтай эр
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

Түүний сахлын урт нь 4 метр гаран ажээ. Дашрамд дурьдахад Рам Сингх Чаухан (Ram Singh Chauhan) нь Энэтхэгт өргөн дэлгэрсэн “Панжаб” шашны төлөөлөгч ажээ. Панжаб шашинтнууд эрт дээр үед Хинди шашинтнуудтай өстэй байсан гэж домогт өгүүлэх бөгөөд Хиндичүүдийг дийлэхээс нааш эрчүүд нь биеийнхээ ямар ч хэсгийн үсийг тайрахгүй гэсэн тангараг өргөсөн гэдэг. Тиймээс Панжабичууд бүгд маш урт сахалтай, гуру шиг хувцасладаг, бас толгойныхоо өвөрмөц өмсгөлийн доор хэзээ ч тайрдаггүй урт үсээ ороож хийдэг байна.

Рам Сингх Чаухан (Ram Singh Chauhan) 1970 оноос хойш энэ сахлаа ургуулж эхэлсэн цагаасаа хойш нэг ч удаа хайч, мэсний ир хүргээгүй ажээ. Өнөөдрийн байдлаар түүний дээд уруулын сахал 4м 30см юм байна. Сонин содон зүйлсийн эрэлд гардаг Гиннесийнхэн ч үүнийг дуулж, Ражастханы энэ байдлыг амжилтын номондоо бичжээ.

www.caak.mn

Чаухан нь Жайпур хотын уугуул юм байна. Тэрээр сахлаа үнэ цэнээрээ Энэтхэгчүүдийн хувьд хамгийн үнэтэй, заавал байх ёстой эд хогшилд тооцогддог ангийн хутганаас ч илүү гэж үздэг.

www.caak.mn

Урт сахалныхаа хүчинд тэрээр бүр “Наймаалж” хэмээх кинонд тоглоод авчээ. Энэ дэлгэцийн бүтээлд алдарт Жеймс Бондын адал явдлын талаар өгүүлдэг байна.

www.caak.mn

www.caak.mn

Гиннесийн амжилтуудын номд багтсан урт сахалт Чаухан одоо болтол сахлаа ургуулсаар байгаа боловч сүүлийн жилүүдэд ургалтын хурд нь асар удааширсан гэнэ. Тиймээс түүний өрсөлдөгчид түүнд тун ойртож ирсэн байна.

58 настай энэ эрэгтэй хэлэхдээ нүүрэн дээрхи сахлыг ийм урт ургуулахын нууц нь эртнээс гаралтай гэжээ. Мөн “Нас явахын хэрээр гормонууд суларч, ургалт удааширдаг.” -хэмээн нэмж хэлжээ. Гэвч түүний сахал одоо ч гэсэн жилдээ хэдэн сантиметраар уртассаар л байгаа юм.

www.caak.mn

Тэрээр сахал ургуулна гэдэг нь хүүхэд өсгөхтэй л адил гэж тайлбарлажээ. Байнгын арчилгаа, тордолгоо шаарддаг байна. Тэр өдрийн хоёр цагийг сахалаа арчлахад зарцуулдаг байна.

www.caak.mn

“4,5 метр урт сахалтай болохын тулд олон жилийн хөдөлмөр гарсан. Тийм ч амархан ажил биш шүү” -гэж Чаухан бахархан ярив.

Рам Сингх Чаухан өсвөр наснаасаа сахлаа ургуулж эхэлсэн байна. “Сахал бол бахархал, хүндэтгэлийн бэлэг тэмдэг. Би хэзээ ч сахлаа хусч байгаагүй, 1970 оноос хойш ямар ч гэсэн мэс хүргээгүй. Сахал бол эршүүд байдлын үнэлж баршгүй бэлэгдэл”- гэж 58 настай сахалт эр хэлжээ.

www.caak.mn

Чауханы гэргий Аша (Asha) өөрийн эр нөхрөө олны анхаарлын төвд байгаад баяртай байгаа ажээ. Тэдний хүүхдүүд болох хоёр охин, нэг хүү нь ч гэсэн эцгээрээ бахархдаг байна.

www.caak.mn

Аша дурсан хүүрнэхдээ: “Биднийг гэрлэхэд түүний минь сахал маш жижигхэн байсан. Харин гэрлэсний дараа сахал нь томорсоор томорсоор л байв. Ямартай ч эр нөхрийнхөө урт сахалнаас би ямар ч муу зүйлийг олж хардаггүй.”-гэжээ.

www.caak.mn

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()