Сурталчилгаа (15)
Хаах

Туркийн гудамжны хоол

2013-11-09, 21:53
18,719

Та бүхэнд "aka cheger" нэртэй блогчны Туркээр аялсан тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. “Энэ удаад би та бүхэнд Турк гал тогоог “үзүүлэхээр” шийдлээ. Мэдээж Турк гал тогоог бүхэлд нь үзүүлэх боломжгүй. Тэгээд ч ганц долоо хоногийн хугацаанд тэндэхийн бүх хоолыг амсаж үзэх хангалтгүйгээс гадна зөвхөн Станбулд байснаараа Турк хоол хүнсийг мэддэг болсон гэж хэлж болохгүй. Энэ гайхалтай орны өнцөг булан бүрт, айл өрх бүр, тосгон суурин бүр нь өөр өөр янзын амттай хоолнуудыг бэлтгэдэг гэдэгт итгэлтэй байна.

Туркийн гудамжны хоол
 
Ингээд та бүхэнд Станбулд өнгөрүүлсэн долоо хоногийнхоо хугацаанд амсаж, сонирхож амжсан Турк хоолнуудаа танилцуулж байна. Яг үнэндээ бол би энэ улсад байх хугацаандаа ихэвчлэн жимсээр хооллосон л доо. Учир нь миний очсон 8 сард тэнд жимсээр бялхдаг юм билээ.
 
Хоолнуудыг ялгаж салган, тус тусад нь ярихаас өмнө миний ихэнхидээ идсэн хоол болох гудамжны хоолны талаар ярих хэрэгтэй байх. Би үнэтэй тансаг зоогийн газруудаар ороогүй л дээ. Өдөрт 15 орчим долларт багтааж л хооллож байлаа. Ихэвчлэн одоо таны харж байгаа эдгээр хоолыг Еминенко зогсоолын эсрэг талд байрлах миний буусан буудлын яг дэргэд байх нэгэн сүлжээ кафенд иддэг байв. Тэр кафены нэрийг нь мартсан нь харамсалтай. Тэнд би өдөр бүр өглөөний цайгаа ууж байсан юм. Миний хоолны хоёр дахь сонголт бол бүх төрлийн бингийн ороомог байв. Маш олон янзын хачиртай учраас бүгдийг нь цээжлэхэд их хэцүү, тэгээд ч шаардлагагүй биз дээ. Учир нь бүгд л сайхан амттай байсан. Тэгээд мэдээж амттангаас би татгалзаагүй. Тэндэхийн десертнүүд нь үнэхээр уруул дурламаар, тэр тусмаа фисташк самалтай нь миний хамгийн дуртай нь байлаа.

1. Гэдэс дотроор ороосон кокореч

www.caak.mn
 
2. Мянга мянган төрлийн кебабнуудын нэг нь энэ байна. Таваг дээр ногоо болон лаваштай махыг тавьжээ. Юугаар ч орлуулашгүй бас хамгийн гол ундаа нь бол (бараг цайнаас ч илүү хэрэглэгддэг) айран юм. Би айранаас бараг хэдэн зуун литрийг ч уусан байх аа. Үнэ нь маш хямд бөгөөд халуунд янзтай сэргээгч болдог төдийгүй ямар ч хоолыг илүү амттай болгох шидтэй. Барууны жуулчид харин айранаас бараг уудаггүй нь ажиглагдсан. Исгэлэн сүүнд дургүй юм байлгүй.

www.caak.mn

3. Харин энэ бол Станбулын домогт талхтай балыг екмек загас байна. Энэ хачиртай талхыг гамбургераас хавьгүй хурдан бэлтгэдэг бөгөөд орц нь тун энгийн: загас, сонгино, талх л орно.

www.caak.mn

4.

www.caak.mn

5.

www.caak.mn

6. Алдарт хачиртай талхыг энэ дарчилсан ногооны хачир дагалдана.

www.caak.mn

7. Ойртуулж харвал

www.caak.mn

8. Хоолны нэрсийг яагаад би тийм сайн тогтоогоогүйг та магадгүй энэ цэсийг хараад ойлгож байгаа байх.

www.caak.mn

9. Миний тэнд амсаж үзсэн цор ганц шөл. Энэ шөлөнд тал зүсэм лимон нэмчихвэл төгс болох мэт санагдсан. Маш амттай байсан боловч яг юугаар хийснийг нь би мэдэж чадаагүй юм.

www.caak.mn

10. Ахиад л мах. Яг ингэж тавагласан нь надад маш их таалагдсан.

www.caak.mn
 
11. Жуулчны өглөөний цай. Ийм өглөөний цай нь өдрийн хоол хүртэл таныг цатгалан байлгана гэдэг нь баталгаатай. Зүүн гар талд Туркийн хамгийн алдартай хоолнуудын нэг болох хачиртай цагариган боов байна. Яг энэ тохиолдолд энэ хоолыг бяслагтай өгчээ. Тэрнээс биш үүнийг ихэвчлэн ямар нэгэн хачир, хольцгүй иддэг.

www.caak.mn

12. Турк нарийн боов, Туркчууд талх жигнэх тал дээрээ маш сайн.

www.caak.mn

13. Симитийг ингэж хийдэг.

www.caak.mn

14.

www.caak.mn

15. Ингээд булан тохой бүрт симитийг хоёр хоёроор нь 50 центтэй тэнцэх үнээр зарна.

www.caak.mn

16. Тандыр дотор гамбир хайрч байна.

www.caak.mn

17.

www.caak.mn

18. Лаваш жигнэж байна

www.caak.mn

19.

www.caak.mn

20.

www.caak.mn

21. Бяслаг энд маш их. Маш сайхан амттай.

www.caak.mn
 
22. Бага зэрэг бяслаг, олив, бастурм худалдаж аваад, бүгдийг нь нэг уутанд нямбай савлуулаад л далайн эрэг дээр очоорой. Ямар ч кафе, ямар ч өөр тав тухтай үйлчилгээний газар хэрэггүй. Зүгээр л далайн эрэг дээрхи жаргал бол тэр.

www.caak.mn

23.

www.caak.mn

24. Бастурм нь их үнэтэй юм билээ.

www.caak.mn

25.

www.caak.mn

26.

www.caak.mn

27. Гудамжны хоолоо гэж... Будааны бөмбөлөг

www.caak.mn

28. Чанасан хачапури маягийн хоол бэлдэж байна. Маш амттай эд дээ.

www.caak.mn

29.

www.caak.mn

30. Төрөл бүрийн хачиртай талх, гамбирнуудыг булан тохой бүрт зарах ажээ. Туркчууд идэх дуртай хүмүүс ажээ.

www.caak.mn

31. Жимс ногоо. Энэ бол тусдаа, өөр сэдэв. Маш хямдхан бөгөөд үргэлж цоо шинээрээ, бас амттай байдаг. Анар жимсийг лав би амаараа гартал идсэн дэг.

www.caak.mn

32.

www.caak.mn

33.

www.caak.mn

34. Мэдээж амттангууд. Би амттанд угаасаа дуртай хүн. Тэгээд ч ийм амттай зүйлийн хажуугаар зүгээр өнгөрч чадаагүй юм. Тэр тусмаа Туркийн өтгөн цайтай хамт идвэл ч...

www.caak.mn

35.

www.caak.mn

36.

www.caak.mn

37.

www.caak.mn

38.

www.caak.mn

39.

www.caak.mn

40.

www.caak.mn

41.

www.caak.mn
 

NULL

NULL

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()