Мексикийн нэгэн гайхамшиг

2013-11-12, 00:50
18,722
Газар доорх усны нөлөөллөөс болж шороо элэгдэж, газар ангал үүсдэг байна. Ийм нэгэн ангал Мексикийн Юкатанд байдаг бөгөөд байгалийн нэгэн гайхамшиг болж байгаа аж. Олон тооны агуй болон ангалууд нь их хэмжээний бороо, ус, чийгнээс үүссэн байна. Юкатанд ойролцоогоор 7000 орчим ийм ангал байдаг гэж эрдэмтэд тогтоосон аж. Үүнийг Юкатанд “сенот” гэж нэрлэдэг байна.
Мексикийн нэгэн гайхамшиг

“Сенот” гэдэг нь индианчуудын “дзонот" болон "тс'онот" гэсэн үгнээс гаралтай бөгөөд “ариун” гэсэн утгатай аж. Сенот нь Майягийн индианчуудын хувьд чухал зүйлсийн нэг байсан байна. Юуны түрүүнд энэ нь усны гол эх үүсвэр болж байсан юм.

www.caak.mn

www.caak.mn

Усанд ойрхон байхын тулд Майячууд ихэнхидээ сенотын хажууд бууж амьдардаг байсан аж. Үүнээс гадна үүнийг газар доорхи амьдралын нэг хэсэг хэмээн үзэж байсан учир бурхантай холбогдох зорилгоор ашигладаг байжээ.

www.caak.mn

Археологийн судалгааны дүнгээр шашны үйл ажиллагааны ул мөр олдож байсан байна.

www.caak.mn

Ихэнхи сенотууд нь диаметр их буюу том нүхтэй бөгөөд маш их хэмжээний усны нөөц байдаг ажээ.

www.caak.mn

Сенотын ус нь цэнгэг бөгөөд шумбагчдын анхаарлыг ихээхэн татдаг.

www.caak.mn

Зарим сенотууд нь жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, байнгын хөл хөдөлгөөн ихтэй газар болсон байна. Эдгээр Сенотуудын нэг нь Вальядолид-д байрлах "Zaci" нэртэй газар юм. Үүнээс гадна Чичолод байх Сан Игнасио юм. Энэ сенот нь амрахад зориулагдсан учир тав тухын байдлыг хангах гэрэлтүүлэг, ресторан гэх мэт зүйлсийг хажууд нь барьж байгуулжээ.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()