Хүмүүсийг шоконд оруулсан шинэ жилийн бэлэг

2013-12-14, 00:39
29,901
Хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг баяруудын нэг бол шинэ жил яах аргагүй мөн. Гэхдээ заримдаа цасгүй байх үед яагаад ч юм нэг л гундуухан санагдах нь бий. Тэгвэл “WestJet” нисэхийн компанийхан энэ байдлыг арилгахад тань туслах гэнэ. Канадын нисэхийн байгууллага болох WestJet-ийнхэн нэгэн сонирхолтой баярын бэлэг барьжээ.
Хүмүүсийг шоконд оруулсан шинэ жилийн бэлэг

www.caak.mn

Баярын өдрүүдэд нислэг ачаалал ихтэй, стресстэй байх магадлалтай ч WestJet энэ бүхнийг шийдсэн байна. Нисэхийн өмнө үйлчлүүлэгчид автомат төхөөрөмж дэхь “Санта Клауст” өөрийн хүсэж буй зүйлийнхээ тухай хэлэх ёстой.

www.caak.mn

Бичлэгэн дээр томчууд болон хүүхдүүд шинэ жилээр авахыг хүсэж буй бэлгээ хэлсэн бөгөөд дараа нь сайн дурын ажилчид бэлэг авахаар ойролцоох худалдааны төв рүү яарсан байна.

www.caak.mn

Ингээд бэлэг тус бүр дээр захиалагчийн нэрийг бичиж, онгоц газардах газар бэлэгнүүдийг хүргэжээ.

www.caak.mn

Калгарт газардсаны дараа ачаа өгөх газрыг шинэ жилийн уур амьсгал оруулахуйц чимэглэсэн байна.

www.caak.mn

Ачааны оронд тус бүрийн нэртэй бэлэг гарч ирэхэд үйлчлүүлэгчид гайхах, баярлах нь мэдээж. Бичлэгэн дээр хүмүүсийн бэлгээ авах үеийн сэтгэл хөдлөлийг харуулсан болно.

www.caak.mn

Хүү хүссэн Android таблетээ аваад бөөн баяр.

www.caak.mn

WestJet-ийн төлөөлөгч Ричард Бартер хэлэхдээ: “Бид шинэ жилээр ямар нэг өвөрмөц зүйл хийхийг хүссэн бөгөөд энэ бидний санаа байсан юм. Энэ гэнэтийн бэлгээр бид үйлчлүүлэгчиддээ аз жаргал бэлэглэхийг хүссэн юм” -гэжээ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()