Романтик залуугийн түүх

2013-12-27, 01:06
23,290
25 настай Риз Макки хэмээх залуу шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үедээ гудамжинд уйлж буй нэгэн бүсгүйтэй таарчээ. Тэрээр бүсгүйрүү дөхөн очиж, түүний уйлсан шалтгааныг нь асуусан байна. Гэтэл бүсгүй Америкт ирээд, найзуудаасаа төөрч, гэртээ харих замаа олж чадахгүй байжээ. Залуу бүсгүйтэй танилцаж, тэд бүжиглэж, эцэст нь зургаа авахуулсан байна. Ийнхүү салахдаа бүсгүй “Намайг олоорой” -хэмээн хэлээд явсан аж.
Романтик залуугийн түүх

Бүсгүйг Кэти гэдэг бөгөөд маргааш өглөө нь Риз Кэтигийн зургийг хараад түүнийг хайж олохоор шийдсэн байна. Харамсалтай нь тэрээр бүсгүйн цахим хаягийг санахгүй байсан учир Facebook-ийн найзууддаа сонирхуулж бичсэн байна.

“Надад яагаад ч юм энэ бүхэн бүтэхгүй мэт санагдаж байсан ч, би Кэтиг олох гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөж байна. Магадгүй энэ 1000-д ганц тохиолдох зүйл байх магадлалтай ч, би итгэл алдахгүй хайх болно” -хэмээн Facebook хуудсан дээрээ бичсэн байжээ.

Энэ үг л Facebook хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан учир, олон зуун мянган хүмүүс түүнийг постыг share хийж, түүнд туслахаар болжээ. Ингээд олны ачаар бүсгүйг олж чадсан бөгөөд хүмүүс Кети рүү олноороо зурвас бичих болжээ. Аргагүй байдалд хүрсэн Кэти "Facebook" хаягаа хүртэл устгасан аж.

www.caak.mn

Үүнээс гадна энэ эрэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан байна. Харин Риз энэ хайлт олныг хамран, ийм том шуугиан дэгдээнэ гэж бодоогүй байсан гэнэ. Кэти залууд хариу өгөх гэж яараагүй ч уулзахаасаа бас татгалзахгүй байгаа аж.

Одоо Риз дэлхий даяар дэгдсэн шуугиан намжихыг хүлээж байгаа бөгөөд үүний дараа л сандарсан бүсгүйтэй болзох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Кэти Францын Өмнөд зүгт амьдардаг юм байна.

www.caak.mn

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()