Хамгийн урт хөлтэй эмэгтэй

Урт сайхан хөлтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл билээ. Тэгвэл Александра Робертсон (Alexander Robertson)-ны хувьд энэ нь мөрөөдөл биш харин бодит зүйл бөгөөд тэрээр 115 см урт хөлтэй юм байна.  Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй Анастасия Страшевская байсан бөгөөд түүний хөлний урт нь 105 см байжээ. Энэ талаар мэдсэн Александра нэгэн өдөр хөлийнхөө уртыг хэмжиж үзэхээр шийдсэн байна.
Хамгийн урт хөлтэй эмэгтэй
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Охины өндөр нь 185,5 см аж. Тэрээр модел мөн жонглёрчин юм байна. Өөрийгөө ийм урт хөлтэй гэж тэр бодож ч байгаагүй гэнэ.



Александра 18 наснаасаа эхлэн моделийн бизнест хөл тавьсан байна. Түүнийг дотоодын нэгэн загварын агентлагийнхан хуримын даашинз болон дотуур хувцасны сурталчилгаанд тоглооч хэмээн урьсан аж.



Ихэнхидээ эрчүүд надаас: “Чи сагс тоглодог уу? хэмээн асуудаг. Харин хариуд нь би “Чи мини-гольф тоглодог уу?” -гэж хэлдэг. Түүний найз залууг Лорсон Мостон гэдэг бөгөөд тэрээр 183см-ийн өндөртэй юм байна. "Найз залуу маань хамт байх үедээ, намайг өсгийтэй гутал өмсөхийг л хориглодог"- хэмээн ярьжээ.



Робертсоны гэр бүлийнхэн ерөнхийдөө бүгд өндөр бөгөөд түүний 33 настай эгч ч гэсэн 185 см-ийн өндөртэй юм байна. Өндөр байх сул тал нь өөрт тохирсон хувцас сонгож авах байдаг гэнэ.



Оросын хамгийн урт хөлтэй бүсгүй Анастасия Старшевская 1600 еврогийн шагналыг хүртэж байжээ.





12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()