Хөөрхий бүсгүй одоо инээж чадахаар болжээ

2014-01-24, 18:16
18,748
Лондонгийн 25 настай Стефани Грант эрүүний хүнд хэлбэрийн гажигаа засуулах хагалгаанд орсон бөгөөд одоо маш их аз жаргалтай байгаа ажээ.
Хөөрхий бүсгүй одоо инээж чадахаар болжээ

Эрүүнээсээ болж олон жил амьтны доог болж байсан залуу бүсгүй одоо зоригтойгоор инээмсэглэж, олны өмнө зогсон зурагаа авахуулж болохоор болсон байна. Хүүхэд ахуй цагаасаа Стефани Грант тоглоом тохуугаас болж ихэд шаналдаг байв. Буруу зуултаас болж тэрээр хэвийн байдлаар идэж чаддаггүй байсан бөгөөд 13 настайд нь 7 шүдийг нь авсан, харин 23 хүртлээ шүдэндээ аппарат зүүж байжээ. Гэвч одоо 10 гаруй жил өвдөж шаналсны дараа тэрээр аз жаргалтай байна.

2011 оны 8 сард тэрээр эхний эрүү нүүрний мэс заслаа хийлгэсэн бөгөөд мэс заслын эмч нар түүний доод, дээд эрүүг түлхэн титанин ялтас, шурагаар бэхэлсэн байна.

www.caak.mn

2012 оны 12 сард шургийг авахын тулд хоёр дахь хагалгааг хийсэн байна. Одоо Стефани бараг эрүүл болсон байна. «Амьдрал өөрчдлөгдөж, инээж чаддаг болсноо хүмүүст харуулах болсондоо би их жаргалтай байна. Би одоо болтол чинэрэлт, өвдөлтөөс болж шаналж байгаа ч энэ бол урагш алхах том алхам юм. Урьд нь намайг зэрэмдэг, урт нүүрт гэж нэрлэдэг байсан. Энэ бол үнэхээр аймаар... Их хүнд хагалгаа байсан, их ч өвдөж байсан, гэвч үр дүн нь гайхалтай!»-гэж бүсгүй ярьсан байна.

Стефани одоо үнэхээр сайхан бүсгүй болжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()