Вайтамо хэмээх гайхалтай гэрэлт агуй

2014-02-07, 17:26
11,764
Ододоор хучигдсан тэнгэр газар доор байна гэж та төсөөлж байсан уу? Тэгвэл энэ зүйл үнэхээр бодит зүйл бөгөөд харин оддын оронд мянга мянган гэрэлт цохнууд таны замыг гэрэлтүүлэх болно. Нэгэн өөр ертөнцөд очсон мэт тэр сайхан мэдрэмж таныг дагах аж.
Вайтамо хэмээх гайхалтай гэрэлт агуй

Энэ байгалийн үзэсгэлэн Шинэ Зеландын Вайтомо (Waitomo) хотын ойролцоо байх агуйд байрладаг. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгалийн нэг бөгөөд гэрэлт цохнууд ганцхан энэ агуйд л олон тоогоор амьдардаг байна. Тиймээс орон орны жуулчид энэ агуйд орохыг маш ихээр хүсдэг учир жил бүр мянга мянган жуулчид Шинэ Зеландыг зорин очдог аж.

www.caak.mn

Хамгийн анх энэ агуйг Тан Тиноро судалж эхэлсэн байна. Хэдийгээр нутгийн иргэд энэ агуй руу усаар дамжин орж болдогийг мэддэг байсан боловч агуйн гүн рүү орж чаддаггүй байсан аж. Харин Тан Тиноро бусдаасаа илүү зоригтой байж 1887 онд Английн эрдэмтэн Фрэд Мэйстай хамтран гар хийцийн завиар ийнхүү газар доорхи гоо үзэсгэлэнг харахаар очсон байна.

www.caak.mn

Энэ зориг зүрх нь тэдэнд амжилтыг авчирч, тэд бага зэрэг гүн рүү нь ороод л мянга мянган гэрэл цохыг олж илрүүлсэн аж. Ийнхүү агуйг илрүүлснээсээ хойш тэд хэд хэдэн удаа агуй руу эргэн ирсэн бөгөөд үзэсгэлэнт агуй руу орох өөр гарц байгааг олсон байна. Энэ нь одоо үндсэн гарц болж байгаа гэнэ.

www.caak.mn

1889 оноос Вайтамо агуй жуулчидын өмнө нээлттэй болсон бөгөөд удирдлага нь Тан Тиноро өөрөө болжээ. Гэхдээ 1906 оноос энэ агуй улсын мэдэлд очсон ч нутгийн иргэд энэ агуйд ихээхэн анхаарал хандуулж байдаг гэнэ. Үүнийхээ ачаар орлогоноосоо тодорхой хэмжээний хувийг авдаг байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()