Жинхэнэ хайр хэзээ ч мөхөхгүй

Ингээд гал халуун хайр, итгэлийн талаар ээлжит сэтгэл хөдөлгөм түүхийг хүлээн авцгаая. Роки Абальсамо эхнэртээ анх чихээрээ сайн болж байсан байна. Жулита бүсгүйн найзууд түүнийг магтаж, сэтгэл сайтай, тусч охин хэмээн ярьж байсан аж. Энэ яриа нь Роки Абальсамогийн сэтгэлийг маш их хөдөлгөж тэрээр ирээдүйн эхнэртэйгээ танилцаж, тэд гэрлэсэн байна.
Жинхэнэ хайр хэзээ ч мөхөхгүй
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Эхнэрээ нас барсныхан дараа Роки өглөөнөөс орой хүртэл эхнэрийнхээ булшны хажууд суух болжээ. Мэдээж түүний гэр бүлийнхэн энэ санааг дэмжихгүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Роки саяхан буюу 1 сарын 22-нд 97 насандаа нас барсан бөгөөд эцсийн хүсэл нь эхнэрийнх нь хажууд оршуулах байсан байна.



Хосууд Аргентинаас нүүж АНУ-руу шилжин суурьшсан бөгөөд 55 жилийн турш хамт амьдарсан байна. 1993 онд эхнэр нь хагалгаанд орж хагалгааны хүндрэлээс болж амиа алдсан аж. Харин Роки эхнэрээ тавьж явуулахыг хүсэхгүй байсан учир, 1993 оноос хойш ийнхүү оршуулгын газар бүтэн өдрийн турш суух болжээ.

Түүний эхнэр
.



Тэрээр өглөө бүр Ариун Иосифийн оршуулгын газар ирж суудаг болсон байна. Харин явахынхаа өмнө тэрээр жирхэнд зориулан талхны үйрмэг цацаж байсан бөгөөд энэ нь шөнийн цагт эхнэртээ хань олж өгч байгаа хэрэг гэнэ.



2005 онд Рокигийн хүү осолд орсон бөгөөд үүнээс хойш тэрээр амьд хүмүүстэй илүү харьцахаар шийдэж, оршуулгын газар руу ховорхон явах болжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()