Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ

Конго улсын нийслэл болох Киншаса (Kinshasa) нь замын хөдөлгөөн тийм ч таатай газар биш бөгөөд нэлээд асуудалтай тулгардаг байна. Ингээд Исайе Тереза (Isaiah Teresa) хэмээх бүсгүй 2.5 метрийн өндөр робот бүтээжээ. Түүний ачаар уг хотын замын хөдөлгөөний асуудал нэлээд шийдэгдэж байгаа гэнэ. Олон жилийн туршид үл ажиллах гэрлэн дохио, цагдаагийн зохицуулалт зэрэг нь иргэд, жолооч нарын уур бухимдлыг төрүүлж байжээ.
Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ
Хаах
Сурталчилгаа

Харин энэ роботыг хүмүүс төдийлөн анзаарч хардаггүй бөгөөд нарны эрчим хүчний тусламжтайгааар ажилладаг байна. Энэ робот нь бүтэн өдрийн турш замын хөдөлгөөнийг зохицуулах чадвартай аж. Тереза өөрийн гараар энэ хүн дүрст роботыг бүтээсэн байна. Робот нь камер нүдтэй бөгөөд зөрчил гаргаж буй хэнийг ч олж илрүүлэх чадвартай ажээ. Мөн явган зорчигчдод зориулсан гэрлэн дохиотой бөгөөд зорчигчдын явах чиглэлийг хүртэл зааж өгдөг байна. Толгойгоо дээш доош хөдөлгөж, биеэ эргүүлэх чадвартай аж.









Шинэхэн цагдаатай болсноор Киншаса хотын жолооч, зорчигчид дүрмээ нэлээд мөрддөг болсон байна. Жолооч дүрэм зөрчиж байвал робот түүнийг хараагаараа мөрдсөөр эцэст нь зогсоодог аж. Дараа нь дүрмийн зөрчлийн талаар нь хэлнэ. Энэ роботыг зохиосон бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй.



Тереза хэлэхдээ: “Манай орон ядуу учир мөнгөний эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Иймд би хямд зардлаар замын хөдөлгөөнийг шийдэх аргыг эрэлхийлсэн юм.” -гэжээ.






Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()