Амьтны хүрээлэнд нэгэн анаашийг албаар хороосон байна

2014-02-13, 21:29
25,726
Дани улсын Копенгагенд байдаг амьтны хүрээлэнгийн удирдлагууд тодорхой орон зайд удаан хугацааны турш суурьшсан амьтадтай үржилд оруулахгүйн тулд /цус ойртохоос сэргийлэх/ "Мариус" нэртэй анаашийг хороох шаардлагатай болсон байна. Анаашыг хадаасны хийн бууны тусламжтайгаар амьгүй болгожээ.
Амьтны хүрээлэнд нэгэн анаашийг албаар хороосон байна

Анаашыг хороохын эсрэг байсан хүмүүс Facebook дээр Мариуст зориулан хуудас нээж, гарын үсгүүд цуглуулж, анаашыг амьд үлдээхийг гуйсан ажээ. Гэвч амьтны хүрээлэнгийн удирдлагууд эрсдэлтэй арга хэмжээ авахыг хүсээгүй байна. Европын амьтны хүрээлэнгийн холбооны дүрмээр бол тодорхой орон зайд удаан хугацааны турш суурьшсан амьтадтай үржилд оруулахыг хориглодог байна.

Мариусд зориулан Данийн 300 амьтны хүрээлэнгээс хос хайсан ч бүх оролдлого талаар өнгөрчээ. Анааштай генетикийн хувьд үржилд орох эм анааш хаана ч байсангүй. Амьтныг зэрлэг байгальд үхэхээс болгоомжлоод түүнийг бас сул тавьж болоогүй ажээ.

www.caak.mn

Золгүй амьтныг орогнуулахыг Йоркширийн амьтны хүрээлэн, бас Шведийн нэгэн байгууллага зөвшөөрсөн байна. Гэвч Европын амьтны хүрээлэнгийн холбооны дүрмээс болж Мариусыг зөөвөрлөж чадаагүй гэнэ.

www.caak.mn

Амьтны хүрээлэнд амьдардаг Арслан, Баруудыг хооллох махыг нойрсуулах эмээр муутгахгүйн тулд анаашийг хадаасны хийн буугаар хороохоос өөр зам байгаагүй байна.

www.caak.mn

Мариус амьтны насны хэмжүүрээр бол бага амьтан байв. Анаашнууд голдуу 30-35 жил хүртэл амьдардаг бөгөөд тэр төрөөд дөнгөж хагас жил болж байжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()