Амьдралыг хялбарчлах аргууд №5

2014-02-16, 21:45
19,544
Мэдээж үнэтэй цаг хугацаагаа ямар нэг зүйлд урт хугацааны турш зарцуулахыг хүсдэг хүн гэж үгүй. Тиймээс бидний хүргэж буй “Амьдралыг хялбарчлах арга”-ууд танд таалагддаг гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд бага ч гэсэн тусладаг болов уу. Ингээд ээлжит Lifehacking-г хүлээн авцгаая.
Амьдралыг хялбарчлах аргууд №5
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Амьтны хүрээлэнд очихдоо амьтны хүрээлэнгийн ажилтнуудтай ижил хувцас өмсвөл амьтад танд илүү элгэсэг хандах юм байна.

www.caak.mn

2. Шинэ гутал чинь бариад байвал, нойтон оймстой өмсөөд сэнсээр үлээлгэж хатаагаад явж болно.

www.caak.mn

3. Гүйж байхад хажуу бөөрөөр өвдөөд байвал, зүүн талын чинь хөл газар хүрэх бүрт амьсгал аваарай.

www.caak.mn

4. Та YouTube-ээс дуртай бичлэг, клипээ татаж авахын тулд тухайн бичлэгийнхээ URL буюу хаяган дээрх "www." болон "youtube"-ын үгнүүдийн завсар “ss” залгаад Enter дараад үзээрэй. Жишээ нь: www.ssyoutube.com/watch?v=lWA2pjMjpBs

www.caak.mn

5. Нэг дуугаа дахин дахин youtube-ээр сонсохын тулд дээрх зөвлөгөөтэй ижил хаяг дээрх "www." болон youtube-ын завсар “repeat” гэж залгаж бичээд орно.

www.caak.mn

6. Оройн унтахынхаа өмнө алимны шүүс уувал зүүд тань илүү тод болно.

www.caak.mn

7. Гар утсаараа тоглож байх үедээ “airplane mode”-ийг тавьбал тоглоход тань хэн ч саад болохгүй.

www.caak.mn

8. Утсаараа хөгжим сонсож байх үедээ илүү чанга дуугаргахыг хүсэж байвал, утсаа аяганд хийгээрэй.

www.caak.mn

9. Хэрвээ та хэлээ түлчихсэн бол элсэн чихэр өвчин намдаана.

www.caak.mn

10. Хөхрөлтийг арилгахын тулд уксустай жин тавих хэрэгтэй.

www.caak.mn

11. Нойр тань хүрээд хэцүү байвал чадах чинээгээрээ амьсгалаа түгжээд бага багаар гаргаарай. Энэ нь зүрхний цохилтыг нэмэгдүүлнэ.

www.caak.mn

12. Хүйтэн усаар толгойгоо угаах нь хагнаас ангижирахад тань туслах болно.

www.caak.mn

13. Теннисний бөмбөг тань хонхойчихсон уу? Санаа зовох хэрэггүй. Бага зэрэг асаагуурын доор барихад халууны нөлөөллөөр бөмбөг доторхи хий нэмэгдэж, бөмбөг тань шинэ мэт болно.

www.caak.mn

14. Хэрвээ өглөө заавал ямар нэг зүйл санах хэрэгтэй бол унтахынхаа өмнө өөртөө мэссеж илгээгээд битгий нээж уншаарай.

www.caak.mn

15. Утсаа хурдан цэнэглэх шаардлагтай бол “airplane mode”-ийг тавиад залгавал, цэнэг хурдан дүүрэх болно.

www.caak.mn

16. Шумууланд хазуулсан бол халбага халаагаад хазсан хэсэгт нь тавиарай. Загатнахаа болих бөгөөд хавдахгүй.

www.caak.mn

17. Найтаах гээд байвал хэлээ буйландаа хүргэвэл найтаахаа болино.

www.caak.mn

18. Хэрвээ машин маш хүчтэй ирж та зугатах газаргүй болсон бол дээшээ үсрэх нь амьд гарах боломжийг нэмэгдүүлж өгдөг байна.

www.caak.mn

19. Лайм /ногоон нимбэг/-аар духаа арчсанаар толгой дүүрэх өвчнийг намдааж болно.

www.caak.mn

20. Өндөг байхгүй үед жигнэмэг хийхээр шийдсэн бол оронд нь гадил хийж болох юм байна.

www.caak.mn

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()