Кубын хачирхалтай оршуулга

2014-02-17, 19:08
22,235
Энэ долоо хоногт Кубын иргэд жил бүр уламжлал болгон зохион байгуулладаг оршуулгын ёслолын өдөрлөг хийжээ. Өдөрлөгийн үеэр хуурамчаар оршуулгын ёслол зохиодог бөгөөд бүхий зүйл яг л бодит мэт явагддаг байна. Оршуулгын ёслолд хэрэглэгдэх авс, гашуудлын дуу, нас барсан хүндээ гашуудаж буй гэр бүлийнхэн гээд л бүх зүйл бодит юм шиг байдаг.
Кубын хачирхалтай оршуулга
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

www.caak.mn

Үүр цайх үед хотын иргэд хөгжим хангинуулан, нээлттэй авсыг хотын гудамжаар барьж гардаг. Харин авсанд амьд хүн байх бөгөөд хажууд нь нас барсан нөхрийнхөө араас гашуудаж буй эхнэр нь уйлан явна.

www.caak.mn

“Миний нөхөр үнэхээр сайн хүн байсан. Тэр намайг орхиод явчихлаа. Би түүнийг булуулмааргүй байна” -хэмээн бэлэвсэрч буй эхнэр Кармен Замора (Carmen Zamora) уйлна.

www.caak.mn

Энэ баярыг Сантьяго-де-Лас-Вегаст сүүлийн 30 жилийн туршид 2 сарын 5-ы өдөр бүр тэмдэглэдэг бөгөөд “Паченчогийн оршуулга” хэмээн нэрлэдэг аж.

www.caak.mn

Харин гудамжинд гашуудлын гэхээсээ илүү баяр баясгалангийн уур амьсгалтай байлаа. “Би хэзээ ч энэ өдөрлөгийн алгасдаггүй. Даргадаа эртхэн хэлж ажлаасаа чөлөө авдаг” -хэмээн 50 настай Ребека Морера (Rebeca Morera) бүжиглэнгээ дуулна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Ингээд нас барсан гэгдэх залууг оршуулгын газар руу аваачих бөгөөд оршуулгын газар дээр түүнд зориулсан шинэ нүх ухсан байдаг байна. Оршуулгын газар ирсний дараа авсыг доош газар руу буулгана.

Нэгэн ажилтан ламын үүрэг гүйцэтгэх бөгөөд нөгөө ертөнцөд тайван нойрсох болтугай гэх номыг уншдаг. Үүний дараа салах ёс гүйцэтгэж, цэцэг шиддэг байна. Энэ үед нас барсан залуу амилан босож ирэх гэнэ.

Паченчо /өөд болсон хүн/ -гийн дүрд олон жилийн турш тоглож буй Агуайр хэлэхдээ: “Үхээд сэхэх нь хамгийн сайхан байдаг” -гэжээ.

www.caak.mn

Энэ үйл ажиллагаа 1984 онд анх зохиогдож эхэлсэн бөгөөд багт наадмын улирал дууссаныг ийнхүү илэрхийлэх болсон байна. Харин наадмынхаа нэрийг тухайн үед тоглогдож байсан алдарт жүжигнээс санаа аван өгчээ.

www.caak.mn

Үхэсэн хүний дүрд тоглох нь Агуайр-д их таалагддаг гэнэ.

www.caak.mn

Гайхалтай зүйл болж, Агуайр амь орсны дараа баяр үргэлжилдэг байна. “Энэ наадам нь манай хотыг сэргээж өгдөг. Энэ амар амгалан тайван байдал хэсэг хугацаанд ч гэсэн сэргэж, дуу хуур, баяр баяслаар дүүрэн болдог” -хэмээн наадмын зохион байгуулагчын нэг Яумара Солис (Yaumara Solis) ярьжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()