Дэлхийн хамгийн үнэтэй 10 хот

2014-03-12, 01:18
22,359
Энэ сарын эхэн үеэр “Economist Intelligence Unit” сэтгүүлийнхэн дэлхийн хамгийн өртөг өндөртэй орнуудын жагсаалтыг гаргасан байна. Тэгвэл яагаад эдгээр хотууд ийнхүү өндөр өртөгтэй болж байгаа нь ихээхэн хачирхалтай.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 хот

1. Сингапур
Ийнхүү өртөг өндөртэй болж буй хамгийн гол шалтгаан нь байрны үнэ болон татварын үнэ багтдаг байна. Эрүүл мэнд, сургалт болон өндөр татвар нь Сингапурын хөгжилд ихээхэн нөлөөлж байгаа хэмээн улсын удирдлагууд үздэг аж.

www.caak.mn

2. Парис
Европчуудын амьдралын өртөг хэзээд өндөр байсаар л ирсэн. Энэ жилийн хувьд хамгийн өндөр өртөгтэй орны хоёрт нь Парис багтаж байгаа бөгөөд дэлхийн загварын орон гэдгээрээ бараа бүтээгдэхүүн, унаа тэрэг, орон сууц зэрэг нь үнэ өндөртэй байдаг байна.

www.caak.mn

3. Осло
Норвегийн нийслэл болох Ослогийн хувьд шүдний эмчилгээ, гоо сайхны салон, нийтийн тээвэр зэрэг нь үнэтэй байдаг гэнэ. Жил бүр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа бөгөөд зарим томоохон орны бүтээгдэхүүнээс ч илүү их үнэтэй байх нь ч бий.

www.caak.mn

4. Цюрих
Дэлхийн томоохон банкуудын сүлжээ байрлах энэ хотын бүхий л үйлчилгээ өндөр үнэтэй байдаг бөгөөд орлогын албан татвар хамгийн их байдаг байна.

www.caak.mn

5. Сидней
Энэ жагсаалтад Сидней багтах болсон шалтгаан Австралийн долларын өсөлтөөс болж байгаа бөгөөд энэ нь хотын иргэдийн амьдралын түвшин, татварт нөлөөлдөг байна. Долларын үнийн өсөлт нь жуулчдад мөн ихээр хамааралтай байдаг. Үүнээс гадна байр болон унааны үнэ дэлхийд хамгийн өндөр өртөгтэй хотод багтахад нөлөөлж байгаа аж.

www.caak.mn

6. Токио
Йены үнэ бага зэрэг бууснаас болж энэ удаад, Токио жагсаалтын доогуур багтсан байна. Economist Intelligence Unit-ын мэдээлж байгаагаар хотынх нь иргэд хүртэл өөрийн хүссэн зүйлээ авах боломжгүй байдаг гэнэ. Хүнд даацын машины татвар нэлээд өндөр байдаг бөгөөд энэ арга замаар хотынхоо түлшний хямралыг багасгах зорилготой байгаа аж.

www.caak.mn

7. Женев
Швейцарийн нэгэн хот энэ жагсаалтын 7 дугаарт дахин жагслаа. Гэхдээ Женевийн хоёр хүүхэдтэй айлын сарын дундаж орлого нь 3000$ орчим байдаг нь бусад орны цалинтай харьцуулбал, боломжийн юм шиг санагдах боловч хотын өртөг өндөр юм.

www.caak.mn

8. Мельбурн
Австралийн хоёр дахь томоохон хот болох Мельбурн үүсэн байгуулагдсанаасаа хойш дэлхийн худалдааны, аж үйлдвэрийн, соёлын томоохон төв болсон юм. Ази-Номхон далайн томоохон банкнуудын төв байрууд энд байрладаг нь орлогын албан татварын үнэнд нөлөөлдөг байна.

www.caak.mn

9. Каракас
Венесуэлийн Каракас хотын газар зүйн байрлал нь энэ хотын өндөр өртөгт нөлөөлж байна. Учир нь ихэнхи бүтээгдэхүүнүүдийг холоос тээвэрлэн авчирдаг бөгөөд үүнээс гадна хотын удирдлагууд зарим нэг үйлчилгээний үнийг их хэмжээгээр нэмдэг гэнэ.

www.caak.mn

10. Копенгаген
Копенгаген нь хамгийн тухтай, цэвэрхэн, аюулгүй хотын тоонд багтдаг бөгөөд үүнтэйгээ тэнцэхүйц амьдралын өртөг өндөр болж байгаа аж. Эмнэлгийн үйлчилгээ, нийтийн тээврийн унаа хөлс зэргээс хамааран өртөг өсөх шалтгаан болдог.

www.caak.mn
Эх сурвалж: http://time.com/12063/worlds-most-expensive-cities-2014/

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()