Эгч дүү 4 ихэр нэг нас хүрлээ

Керолайн, Дарси, Алексис, Элиша нар 30 дахь долоо хоног дээрээ дутуу төрсөн байна. Итгэмээргүй боловч тэд нэг өндгөн эс хуваагдах замаар төржээ. Эхлээд өндгөн эс гурав хуваагдсан, дараа нь тэр гурвын нэг нь хоёр хуваагджээ. “Нэг өндгөн эснээс дөрвөн хүүхэд бий болох магадлал 4000 жилд нэг удаа тохиолддог. Гэвч тодорхой тоон үзүүлэлтэнд итгэх аргагүй, учир нь хэзээ ч урьд нь ийм зүйл тохиолдож байгаагүй юм.”-гэж эрдэмтэд үзэж байна.
Эгч дүү 4 ихэр нэг нас хүрлээ
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

«Бидэнтэй анх удаагаа ийм гайхамшиг тохиолдож байна. Үүнд итгэхэд үнэхээр хэцүү юм. Бид нэг хүүхэд хүлээж байтал шууд л дөрвөн хүүхэд төрсөн. Бид үнэхээр азтай.» -гэж аз жаргалтай эцэг эх ярьж байна.

www.caak.mn

Жастин, Кристина хоёр 12 жилийн өмнө зуушны газар танилцсан бөгөөд 3 жилийн дараа гэрлэсэн байна. Ихэнхи хосуудын нэгэн адил тэд хүүхэд төрүүлэхийг мөрөөдөж байжээ. «Би ээж болохыг үргэлж хүсдэг байсан» -гэж Кристина ярьж байна.

Би цөөхөн ам бүлтэй гэр бүлээс гаралтай, хүүхэд байхаасаа олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Бид хурим хийхээсээ өмнө л хүүхэдтэй болохыг оролдсон ч бүтэлгүй болж байсан учир бидний урам хугарч байсан. Бидний найз нөхөд хүүхэд төрүүлээд байдаг. Харин бидэнтэй ийм юм болохгүй байгаад ихэд гутардаг байсан. Тэгээд бид ЭКО-н (хуруу шилэнд үр тогтоох) аргаар оролдоод үзэхээр шийдсэн.

www.caak.mn

Кристинагийн зөвхөн хоёр өндгөн эс сонгогдсон ч эцэст нь тэдний нэг нь амьдарч чадаагүй байна. «Би үнэхээр их айж байсан, надад нэг л боломж байлаа. 12 хүртэл өндгөн эсийг нь авч байсан эмэгтэйчүүдийг би мэднэ. Харин минийх дөнгөж нэг. Бид хэт авианы оношлогоо хийлгэхэд (ЭХО-д харуулахад) биднийг 3 хүүхэдтэй болно гэхэд баярласандаа үг хэлж чадахгүй байсан. Жастин ЭХО-ны үр дүнг баталгаажуулахаар профессорыг дуудсан бөгөөд тэрбээр дэлгэц рүү анхааралтай хараад “Дөрөв байна!” гэж хэлсэн»- хэмээн Кристина нулимас дуслуулан ярьсан юм.

«Би дөрвөн зүрхний цохилт сонссон. Профессорын өрөөнд хэрхэн очоод ирснээ санахгүй байлаа» -гэж хүүхдүүдийн аавс Жастин хэлсэн байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Охидоо төрөхөөс өмнө Жастин жолоочоор, харин Кристина сувилагчаар ажиллаж байжээ. Жастин бяцхан хүүхдүүдтэйгээ бүхэл өдөржингөө хамт байхын тулд ажлаа орхисон байна.«Надад ажил хийх угаасаа утгагүй, миний цалин ч асрагчийн хөлсийг төлж дийлэхгүй. Одоо би живх сэлгээний дарга.»-гэж тэрбээр хошигнон ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Эхнэр нөхөр хоёр улсын тусламжинд найдахыг хүсэхгүй байна. Жирэмсний амралтын дараа Кристина ажилдаа эргэн орохоор төлөвлөж байгаа гэнэ. Учир нь нөхрөөсөө илүү мөнгө олдог ажээ. «Танихгүй хүмүүс бидний баяр хөөрийг хуваалцахаар манайд ирэхэд надад их таатай байдаг» -хэмээн Кристина ярьжээ.

www.caak.mn

30
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()