Нас бол зүгээр л тоо...

2014-04-08, 00:21
20,654
Тэтгэвэрт гарсныхаа дараа өөрийн хүссэнээр эрх чөлөөтэй, спортлог, хөгжилтэй амьдарч яагаад болохгүй гэж? Жишээлбэл: ач, зээ нартаа үлгэр дуурайлал болж, тэдэнд зааж сургаж, 70 насандаа өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжтой шүү дээ. Ингээд тэтгэвэрт гарсан ч өөрийн хүсэл мөрөөдөлд хүрсэн тэвчээртэй, зоригтой хүмүүсийн талаар хүлээн авцгаая. Тэд нас бол зүгээр л тоо гэдгийг баталж чадсан болно.
Нас бол зүгээр л тоо...


1. Новосибирскт 60 дээш насны хүмүүс цугладаг айкидогийн бүлэг байдаг байна. Нина Мельникова болон Антонина Куликова нар одоо 73 настай бөгөөд бэлтгэл хийж байгаа нь энэ.

www.caak.mn

2. Байнгын дасгал сургуулилтын ачаар 75 настай цанын тамирчин Борис Улатов 10 км замыг хагас цагийн дотор туулдаг байна. Харин Олимпийн аварга 26 настай Петтер Нортуг ийм замыг 21 минутанд буюу 9 минутын зөрүүтэй хугацаанд туулдаг аж. 75 насандаа тэрээр оршуулгын газрын манаач хийдэг байна. Энэ ажил нь түүнд таалагддаг бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд бэлдэх боломжийг олгодог аж.

www.caak.mn

3. “Ихэнхи хүмүүс 40 хүрээд ирэхээрээ өөрийгөө хөгширсөн хэмээн үзэж, ямар нэгэн зүйл сурах нас өнгөрсөн хэмээн боддог. Энэ бол худлаа. Би хамгийн анх 59 настай байхдаа шонтой бүжгээр хичээллэж эхэлсэн” -гэж Грета хэлсэн байна.

www.caak.mn

4. Игорь Гольдман 65 наснаасаа эхлэн спортоор хичээллэж эхэлсэн байна. Одоо тэрээр 78 настай ч штанг өргөж дэлхийн дээд амжилтуудыг тогтоож чадаж байгаа нэгэн. Тэрээр био-технологийн төвийг ажиллуулдаг аж.

www.caak.mn

5. Робер Маршан 100 насныхаа ойгоороо унадаг дугуй унаж, 23.2 км замыг 60 минутанд туулжээ. Харин 3 сарын дараа өөрийн амжилтыг эвдэж, 24.2 км замыг туулсан байна. "Үүнээс илүү хурдан явж болох байсан ч хэмнэлээ алдахыг хүсээгүй" -хэмээн Робер хэлжээ.

www.caak.mn

6. Жаклин Мэрдок багаасаа фотомодель болохыг хүсэж байсан байна. Түүний мөрөөдөл 82 настайд нь биелэж, "Lanvin" брэндийн нүүр царай болсон аж.

www.caak.mn

7. Сания Сагитова тэтгэвэрт гарсныхаа дараа дэлхийг тойрон аялал хийхээр шийдсэн бөгөөд 63 насандаа дэлхийн 40 гаруй орноор ганцаараа аяласан байна.

www.caak.mn

8. 2008 онд Балбын байлдагч Мин Бахадур Шерчан 77 насандаа Эверестийн оргилд хүржээ.

www.caak.mn

9. Евгения Степанова 60 нас хүрээд мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн байна. Өөрт тохируулан тэрээр өндрөөс харайх усан сэлэлтийн төрлийг сонгосон бөгөөд эрчимтэй бэлтгэл хийж эхэлжээ.

www.caak.mn

10. Гэрийн эзэгтэй Ингеборг Моотц 75 насандаа үнэт цаас худалдааны бизнесийг сонирхон хөл тавьсан байна. Ингээд сүүлийн 15 жилийн дотор тэрээр Германы хамгийн шилдэг бизнес удирдагчдын нэг болсон бөгөөд үнэт цаасны худалдааны талаар ном гаргажээ.

www.caak.mn

11. 69 насандаа Лондонгийн эх баригч Кей Д'Арси өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд Холливудыг зорьжээ. Ингээд 80 насандаа тэрээр “Агент-88” кинонд дэлхийн хамгийн аюултай алуурчны дүрийг бүтээж байгаа гэнэ.

www.caak.mn

12. Сочигийн иргэн Галина Цверова 75 настайдаа штанг өргөж эхэлсэн бөгөөд 82 насандаа хэвтээгээр 50 кг-ийг ямар ч асуудалгүй өргөж байгаа гэнэ.

www.caak.mn

13. Виладин Зедан 71 настай Анагаахын Их Сургуульд орж, 85 насандаа дипмломоо хамгаалсан байна. Ингээд 85 настай Зедан өөрийн эмчийн туслах ажилтан хийж байгаа аж.

www.caak.mn

14. Амьдралынхаа туршид Японы иргэн Шигео Токуда жуулчны компанид бүртгэлийн ажилтан хийж байсан байна. Харин тэтгэвэрт гарсныхаа дараа порно жүжигчин болжээ. Одоо Шигео Токуда 79 настай бөгөөд 350 гаруй эротик зураг авахуулаад амжсан байна.

www.caak.mn

15. Бразилийн иргэн Айда Мендес хамгийн анх 100 настайдаа шүхрээр буужээ. Энэ нь түүнд маш их таалагдсан учир жил бүр шүхрээр буух болсон байна.

www.caak.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()