Та үүнийг мэдэх үү? №6

2014-04-13, 20:42
18,757
Та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан, танин мэдэхүйн мэдээллийн "Та үүнийг мэдэх үү" цувралын шинэ дугаарыг толилуулж байна.
Та үүнийг мэдэх үү? №6
Хаах
Сурталчилгаа

1. Энэ жил шилдэг эрэгтэй дүрээр Оскарын шагнал хүртсэн жүжигчин Мэттью Макконахын хувьд хоол нь секс-фетиш болдог байна. Заримдаа хоол идэхэд түүнд маш хүчтэй бэлгийн дур хүсэл төрдөг учир зоог барихаа таслан зогсооход хүрдэг байна.

www.caak.mn

2. Хүчирхийллийн бус гэмт хэргийн төлөө, тэр тусмаа дэлгүүрийн хулгайн хэргээр 3278 америкчүүд хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр насан туршдаа хоригдох ял эдэлж байна.

www.caak.mn

3. 1955 онд зургаан настай хоёр хүү рүү өлсгөлөн пума дайрсан байна. Тэдний нэг нь адгуусан амьтантай нүцгэн гараараа зодолдон ялжээ. Харин хоёр дахь нь зугтан, хэн нэгнийг болсон явдалд туслуулахаар авчирахад 45 минут зарцуулсан байна.

www.caak.mn

4. 1977 онд номлогч Жим Жонс “Алтан хаалга” гүүрэн дээр (амиа хорлогчдын дунд алдартай гүүр) авиран гарч, 600 хүний өмнө амиа хорлохын эсрэг саад, хамгаалалт барихыг уриалж гал цогтой үг хэлж байжээ. Хагас жилийн дараа нөгөө номлогч маань хортой холимог уун, 912 дагалдагчаа олуулаа амиа хорлохыг ятгажээ.

www.caak.mn

5. “Жимсний салат” нэртэй мод байдаг байна. Ийм моднууд дээр зургаа хүртэл янз бүрийн төрлийн жимснүүд ургах боломжтой байдаг байна.

www.caak.mn

6. 1971 онд Техасийн төлөөлөгчдийн Танхимын гишүүн Том Мур Мл. түүний хамтран зүтгэгчид унших гэж үзэлгүйгээр чухал хуулийн төслүүдийг баталж болно гэдгийг нотлохоор шийджээ. Тэрээр “Бостоны багалзуурдагч” кинон дээр гардаг шиг алдартай цуврал аллага үйлдсэн алуурчинд хүндэтгэл үзүүлж ачийг нь хариулах санал дэвшүүлсэн хуулийн төслийг Танхимд хэлэлцүүлэхээр оруулжээ. Хуулийн төсөл ч батлагдсан байна.

www.caak.mn

7. "Фибродисплази" хэмээх удамшлын өвчин нь булчингийн эд эсийг яс болгон хувиргадаг байна. Ийм өвчнөөр өвдөн шаналж буй хүн алгуур өөрийнхөө араг ясанд “олзлогдож” нас бардаг ажээ.

www.caak.mn

8. Нэгэн хүн амиа хорлосон хүний "донор" зүрхийг авчээ. Удалгүй түүний бэлбэсэн эхнэртэй гэрлэж, хэдэн жилийн дараа донорын адил аргаар амиа хорлосон байна.

www.caak.mn

9. Дирк Уиллемс нэртэй Голландын анабаптист (аnabaptist) хоёр дахиа загалмайлуулах дуудлагаас болж шоронд орсон ч зугтаж чадсан байна. Харгалзагч нарын нэг түүнийг хараад араас нь хөөх үед, Уиллемс хөлдсөн усан дээгүүр хөндлөн гараад гүйжээ. Энэ үед мөс цөмрөн, түүнийг хөөж байсан харгалзагч ус руу унан тусламж гуйн хашгирсан байна. Уиллемс буцан ирж, живж буй харгалзагчыг аварсан ч, баригдан удалгүй цаазаар авахуулжээ.

www.caak.mn

10. АНУ болон ОХУ-ын түүхэнд нэг удаа цэргийн мөргөлдөөний аюултай нөхцөл байдалд орж байжээ. 1944 оны 10 сард Америкийн хэсэг сөнөөгч онгоцнууд Сербийн Ниш хотын дундуур явж байсан зөвлөлтийн цэргийн цуваа руу гэнэт довтолсон байна. Хожим нь хоёр улсын засгийн газрууд болсон явдалтай холбоотой баримт бичгэн дээр “маш нууц” гэсэн тамга даржээ.

www.caak.mn
Илүү сонирхолтой баримтуудыг доорх линкээр орж үзээрэй.
~ Та үүнийг мэдэх үү? №5 ~
~ Та үүнийг мэдэх үү? №4 ~
~ Та үүнийг мэдэх үү? №3 ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()