Хүүгийн эцсийн мөрөөдөл

Английн Хэмпшир хотод амьдрах Жек Робинсон (Jack Robinson) хэмээх хүүд тархины хорт хавдартай гэх аймшигт оношийг тавьжээ. Амьдрах цөөхөн хором үлдсэн гэдгийг мэдсэн хүү, өөрийн хүсэл мөрөөдлийг жагсаан бичсэн бөгөөд талыг нь ч болов биелүүлэхийг хүсэж байжээ.
Хүүгийн эцсийн мөрөөдөл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Харин түүний хамгийн сүүлийн мөрөөдлийг эцэг эх нь хүүг нас барсны дараа биелүүлж чадсан юм. Тэрээр оршуулгынхаа ёслолыг “Оддын дайн” киноны сэдэвтэй байгаасай хэмээн хүсэж байсан байна.

Жек (баруун гар талд) өөрийн ихэр Лиамын хамт.



Жекийн эцэг эх болох Теренс болон Мария Робинсон нар хүүгийн эцсийн мөрөөдлийг биелүүлж чадсан байна.



Түүнийг цэцгээр чимэглэсэн тэргээр оршуулгын газар аваачсан бөгөөд тэргэн дээр Жедай хэмээн бичсэн байжээ. “Оддын дайн” киноны шүтэн бишригчид хүүгийн эцсийн хүслийг мэдэж байсан учир, киноны баатруудын хувцсыг өмсөн хүүг эцсийн замд нь үдсэн байна.



Харин сүмд “Оддын дайн” киноны ая "The Binary Sunset" эгшиглэж байсан бөгөөд “Мастер Жек Робинсон 2014 оны 4 сарын 1 өдөр өөр гариг руу нисэн одлоо” -гэх үгийг хэлж байжээ.



Жек бол маш хүчтэй төгс хүү байсан бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл баярлаж, тэмцэж ирсэн байна. Ингээд Жекийн аав, ээж хоёр хүүгийнхээ хамгийн сүүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан энэ юм.



14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()