Бизнесмений ходоодноос 12 алтан гулдмай олжээ

Мэс заслын эмч нар хагалгааны үеэр, нэгэн бизнесмений ходоодноос 400 грамм жинтэй 12 алтан жижиг гулдмай гарган авчээ. Эмч нар тэр даруй л цагдаа болон гаалийн ажилтнуудыг дуудсан байна.
Бизнесмений ходоодноос 12 алтан гулдмай олжээ
 
“Энэтхэгийн Дели хотын нэгэн эмнэлэгийн мэс заслын эмч нар 63 настай бизнесмений ходоодноос алтан гулдмай олжээ”- хэмээн Mirror сэтгүүлд  баасан гарагт, 4 сарын 18-нд бичсэн байна.



Тэр эр хоол боловсруулах эрхтэний асуудалтай, бөөлжөөд байна гэсэн зовуурьтай эмнэлэгт хэвтжээ.

Хагалгааны үеэр мэс заслын эмч нар бизнесмений ходоодноос 400 грамм (14 унци) жинтэй 12 алтан гулдмай гарган авчээ. Эмч нар нэн даруй цагдаа, гаалийн ажилтнуудыг дуудсан бөгөөд тэд эмнэлэг дээр шууд л үнэт олдворыг хураан авсан байна.



«Би өвчтөний ходоодноос анх удаа алт олж байна. Нэг удаа давсагнаас 1 кг жинтэй чулуу авч байснаа санаж байна. Гэхдээ өвчтөний ходоодноос алт олно гэдэг ер бусын явдал юм. Бид гулдмайг авахын тулд, гурван цагийн турш ажилласан. Тэр бол залуу хүн биш, тиймээс бид их болгоомжтой байх ёстой байлаа.» — гэж мэс засал хийсэн эмч ярьсан байна.



Магадгүй, иймэрхүү байдлаар бизнесмен гадаадаас гулдмайг зөөдөг байсан байх. Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн жил үнэт металлийн хэрэгцээг хянахын тулд, алтны импортын татварыг гурав дахин нэмжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()