Охиноо нохойноос аварсан зоригтой ээж

Хоёр настай Маккензи Кэмп хэрвээ ээж нь байхгүй байсан бол улайрсан питбуль нохой аминд нь хүрэх байжээ.
Охиноо нохойноос аварсан зоригтой ээж
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Охины ээж Челси түүний охин руу нохой дайрах тэр үед чихийг нь тас хазсан байна.

Нохой хүүхэд рүү довтолж охины нүүрийг хазан, ихээр шархдуулжээ.

www.caak.mn

Челси тэр даруй 911 рүү утасдаж, цагдааг ирэх хооронд өөрөө нохойны учрыг олохоор шийдсэн байна. Эхлээд гараа атгаж байгаад цохисон ч, энэ нь тус болсонгүй, тэгэхээр нь нохойны чихийг шүдээрээ тас хазжээ.

www.caak.mn

Энэ нь нохойг зогсоож, тэрээр зугтсан байна. Челси дахин өөр ноход халдахаас болгоомжлон охиноо хамгаалан зогсож байлаа.

Цагдаа нар маш түргэн ирж, хяналтгүй болсон нохойг бууджээ.

Маккензи охин үнэхээр их гэмтсэн учир түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Эмч нар хүүхдийг аврахын тулд 7 цаг хагалгаа хийжээ.

Охин ухаан орж, шархнууд нь алгуур эдгэрч байна. Ээжийнх нь үгээр бол, "Макензи руу нохой дайрхад түүнтэй юу тохиолдсоныг огт санахгүй байна" -гэж охин нь хэлсэн байна.

www.caak.mn

“Хэрвээ сорви нь арилахгүй бол тэр л биз, хүүхэд минь миний хувьд үргэлж хамгийн хөөрхөн нь байх болно. Гол нь амьд байна!”- гэж эх нь хэлсэн байна.

Зураг: Нохойд хазуулахаас өмнөх үеийн зураг.

www.caak.mn
Видео.



9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()