100 кг турж чадсан эр холливудын кинонд тоглох эрх авчээ

2014-04-28, 23:15
18,943
Бүтэлгүй болсон анхны сексийн оролдогынхаа ачаар, бүсгүйн толгойгоор гипсэн ханыг цөм цохьсон хөгжилтэй явдал болсон билээ. Энэ явдлаас хойш алдартай болсон америк залуу Грегг Касарон (Gregg Kasaron) нь 8 жилийн дараа 100 кг-аар турж чадсан бөгөөд холливудын кинонд тоглох эрх авсан байна.
100 кг турж чадсан эр холливудын кинонд тоглох эрх авчээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


"Тэр үед би үнэхээр аймаар тарган, 196 кг жинтэй байсан, тиймээс Жен Геракарис (анхны бүсгүй) надтай хамт секс хийхдээ гэмтсэн нь гайхаад байх зүйл биш юм"–гэж Грегг ичингүүрэн инээмсэглэн ярьж байв. Тийм овортой байсан ч, би өдөр бүр ойролцоогоор 7500 илчлэг хэрэглэдэг. Өөрөөр хэлвэл хүний авах ёстой хэрэгцээнээс гурав дахин их гэсэн үг юм. Би толинд өөрийгөө хардаг ч, өөрчлөгдөхийг огт оролдож байгаагүй. Гэтэл тэр явдал буюу Женийг толгойгоор нь хана цөм мөргүүлсэн, нүхийг хараад тоглоом ч үгүй үнэхээр айсан. Тэгээд л би ямар том, тарган болохоо ухаарсан.” -хэмээн Грегг ярьжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Азаар, сандарсан Грег нууц амрагаа эмнэлэгт хүргэн, тэрээр амьд үлдсэн байна. Гэвч амжилтгүй секс, тархины доргилт нь бүсгүйг тарган найз залуугаасаа холбоогоо таслахад хүргэсэн байна.

www.caak.mn

Женээс салсан болон удаан хугацааны туршид секс хийгээгүй зэрэг нь эмэгтэйчүүд 196 кг жинтэй түүний сэтгэлийн сайхныг олж харах нь юу л бол гэдгийг Греггэд маш сайн ойлгуулсан байна.

“Тэр хэцүү үед миний загалмайлсан эцэг над дээр ирээд: - би болон танай гэр бүлийнхэн чамайг ийм залуугаар нь оршуулахыг хүсэхгүй байна шүү, гэвч чиний жин чинь чамайг алж байна гэдийг баримт харуулаад байна –гэж хэлсэн.

Тэгэхэд би жингээ бууруулахад хамаг хүчээ дайчилж эхэлсэн. Хоолны өдрийн тэмдэглэл хөтөлж, өдөр бүр хэрэглэж буй илчлэгээ тоочин бичиж, гаазтай ундааг ногоон цайгаар сольж, хоолны хэмжээгээ багасган, турах арга замаа тэрээр бичиж байв. Жингээ хасах нь миний хувьд шилдэг санаа болсон. Би бага хэмжээтэй хувцас худалдаж аван, өөөртөө илүү итгэлтэй болсон. Дараа нь турахыг хүсэн, илүү идэвхтэй болж тренажёрийн танхимд хичээллэж эхэлсэн. Спорт миний биеийг ямар болгож байгааг хараад би кикбоксинг, зумбагийн хичээлд нэмж явдаг болсон. Ингэж гайхалтай хувирал надад урам зориг өгч би алгуур 100 кг хаясан” -гэж Грегг сэтгэл өөдрөг ярьсан байна.
 
www.caak.mn

www.caak.mn

Өөрчлөгдсөн Грегг зорилгондоо хүрчээ: "Бүсгүйчүүд энэ тамирчинтай спортоор дуртайяа хамт хичээллэж эхэлжээ. Үүний дүнд түүний бэлгийн амьдрал ч хэвийн болсон байна."

Залуу эрд зөвхөн хатагтай нар төдийгүй холливудын урлагийн зүтгэлтнүүд анхаарлаа хандуулсан байна. Греггийг алдартай зурагтын шоунд оролцохыг урьсан бөгөөд “Amazing Spiderman 2” киноны дүр өгсөн байна.

www.caak.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()