Хулсны баавгай үржүүлэгийн газар

2014-05-01, 21:40
12,260
PBS-н баг болон "National Geographic" сувгийн гэрэл зурагчин Эми Витале-ийн хамт том болохоор нь тавьж явуулахын тулд бүүр багаасаа өсгөж буй хулсны баавгайнуудыг өөрсдийн нүдээр харахаар хятадын Сычуань мужид очсон байна.
Хулсны баавгай үржүүлэгийн газар
Хаах
Сурталчилгаа


Эдгээр хар цагаан өнгөтэй баавгайнуудыг Хятадын бэлгэдэл гэж үздэг. Гэвч эдгээр сайхан амьтдыг урт хугацаанд устгаснаар, тэд нэлээд ховордсон төрөл болж, мөхлийн ирмэгт ирээд байна. Өнөөдрийн байдлаар, дэлхий даяар нийтдээ 1600 хулсны баавгай байдаг.

Эдгээр хулсны баавгайг бусдын эрхшээлд өсгөх эхний туршилт амжилтгүй болжээ. 2005 онд Хятадын Волонь үндэсний дархан цаазтай газрын эрдэмтэд нэгэн эр хулсны баавгайг суллан тавьсан ч зэрлэг амьтадтай таарч мөргөлдсөний улмаас удалгүй үхсэн байна. Энэ явдлын дараа дархан цаазат газрын захирал, эдгээр өхөөрдөм амьтдыг хайрласнаар “Хулсны баавгайн аав” хоч авсан Чжан Хемин үзэл санаа нэгт нөхдийн хамт хулсны баавгайг огт өөр аргаар өсгөхөөр шийджээ. Чжан Хеминий бодлоор, асуудал бусдын эрхшээлд хүмүүжсэн бамбаруушнууд хулсны баавгай болж чаддаггүйд байгаа ажээ. Үүнээс сэргийлэхийн тулд хүний ул мөрийг баллан, хулсны баавгайнуудыг бүрэн эрх чөлөөтэй байлгахын зэрэгцээ тэдгээрийн амьдрах нөхцлийг зэрлэг байгальд ойртуулахаар шийдсэн байна. Эдгээр бүх зурагнуудыг 2013 оны 11 сарын 6-11–нд авчээ.

1. Дөнгөж төрсөн бяцхан хулсны баавгай Хятадын Сычуань мужид орших үржүүлгийн төв рүү явахад бэлэн болжээ.

www.caak.mn

2. 14 бяцхан панда нар үржүүлгийн төвийн ажилтаны хажууд тайван амгалан байна.

www.caak.mn

3. Хулсны баавгайнуудыг байгальд нь тавихаас өмнө тэд хүнийг харах ёсгүй ажээ. Иймээс дархан цаазат газрын ажилтнуудын хувьд эдгээр хар цагаан бамбаруушны хувцасыг заавал өмсөх ёстой юм. Тийм “хулсны баавгайнуудын “ нэг асрамжлагчиддаа хулс авачиж өгөх гэж байна.

www.caak.mn

4. Юн Тао хулсны баавгайг өөр тийш нь зөөхийн өмнө түүнийг тусгай хайрцаганд хууран оруулах хэрэгтэй ажээ. Яг үүнийг сахиулууд хийж байна.

www.caak.mn

5. Панда "Ее" энд төрсөн. Одоо тэр 14 настай бөгөөд түүний бамбаруушийг хэдэн жилийн дараа зэрлэг байгальд нь тавина.

www.caak.mn

6. "Ее" хулсны баавгайн бамбарууш дөнгөж сарын өмнө мэндэлсэн юм.

www.caak.mn

7. Ажилтнуудын ажлаа хийхийн өмнө өмсөх ёстой хувцаснууд.

www.caak.mn

8. Тэднийг магадгүй, өөрсдийн хамаатнаа гэж боддог байх.

www.caak.mn

9. Заримдаа хулсны баавгай өөрийн тороо орхин явахаар шийдэх хүртэл удаан хүлээхэд хүрдэг юм.

www.caak.mn

10. Өнгөрсөн оны 11 сард тус газрын нэг амьтныг зэрлэг байгальд нь суллан тавьжээ.

www.caak.mn

11. Дархан цаазат газарт хулсны баавгайнуудын амьдралыг байнга хянаж байх олон тооны камеруудыг байрлуулсан байна.

www.caak.mn

12. Энэ панда хүний хяналтанд төрсөн. Түүний дуртай амттан бол хулс юм.

www.caak.mn

13. Хулсны баавгай үржүүлэх төвд иймэрхүү өхөөрдөм бяцхан амьтадтай таарах болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()