Дэлхийн хамгийн тарган эмэгтэй хайртай залуутайгаа гэрлэхийн тулд турахаар шийджээ

347 килограмм жинтэй Айова мужид амьдардаг нэгэн эх реалити-шоунд оролцохыг хичээж байна. Учир нь тэрээр энэ бол өөрийнхөө амийг аврах цорын ганц арга зам гэж үзэж байгаа ажээ.
Дэлхийн хамгийн тарган эмэгтэй хайртай залуутайгаа гэрлэхийн тулд турахаар шийджээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Чарити Пирс явахад тун хүндрэлтэй байдгаас гэрээсээ бараг гардаггүй. Гэсэн хэдий ч эмч нар түүнд ходоодны цагираг байрлуулахын тулд, эмэгтэйг ядаж 226 кг хүртэл турах ёстой гэж зөвлөж байна.

www.caak.mn

TLC телевиз болон бас нэгэн эмнэлэг 38 настай эмэгтэйд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэвч тус эмнэлэг өөр мужид оршиж буйд гол асуудал байгаа бөгөөд эмэгтэй 4 сарын сүүлээр тийш хүрч очиж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Лимфедем өвчний улмаас Пирсийн зүүн хөлөн дээр маш том хавдар үүссэнээс болж жирийн машинд багтдаггүй байна. Техас руу явахын тулд ганц бие эх хувийн түргэн тусламжийн машин хөлслөхөөр шийдэн, одоогоор 5000 доллар цуглуулахыг хичээж байгаа ажээ.

www.caak.mn

"Техасын эмч нар 280 кг-аас дээш жинтэй өвчтөнүүдэд хагалгаа хийхэд бэлэн гэсэн нь миний ганц итгэл найдвар болж байна. Миний амийг аврах цорын ганц зүйл бол энэ хагалгаа юм. Гэвч би ганц бие ээж бас хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөөсөө өөр найдах хүнгүй” -гэж Пирс өөрийн цахим хуудсандаа бичжээ.

www.caak.mn

Охиноо хэрхэн өсч том болохыг харах, бас 22 настай найз залуу Тони Сауертайгаа хуримаа хийх боломжтой болохын тулд жингээ хасч чадна гэж бүсгүй найдаж байна.

"Бид хуримаа гэртээ биш сүмд хийнэ гэж би шийдсэн. Хуримын даашинз өмсөн, ковбой гутал, малгай өмсөж, шөнөжингөө бүжиглэхээр төлөвлөж байгаа.” -гэж Пирс ярьсан байна.

www.caak.mn

“Тэр үргэлж илүүдэл жингийн асуудалтай байсан бөгөөд лимфедем өвчнөөр өвчилснөөр улам дорджээ. Хөлнөөс эхэлж буй хавдар дасгал хийх, алхаж явахад үнэхээр хүндрэл учруулдаг. Тэгээд ч машинд ч багтахгүйн улмаас тэрээр байнга гэртээ хадагдах болсон. “-гэж Пирс үнэнээ учирлаж байна.

www.caak.mn

Пирс анх 2012 онд реалити-шоуны эмч нараас тусламж хүсэн хандсан бөгөөд YouTube дээр бичлэгээ тавин, Фил эмчтэй уулзуулж өгөхийг гуйжээ. 2001 онд шатнаас унаснаас үүдэн лимфедем өвчтэй болж, цаашид байдал улам хүндэрч түүний гэдсэнд “махчин” нян үржсэний улмаас мах нь үхжиж эхэлсэн байна.

www.caak.mn

"Эмч нар миний биеэс 18 кг үхжсэн эд эд эсийг огтолж авсан. Миний зүүн тал яг л аварга загас бөөн мах тас татаад авчихсан юм шиг харагддаг” -гэж Пирс ярьж байна.

www.caak.mn

Одоо Пирс хоолны илчлэгээ 1200 болтол хязгаарлан, өдөрт 2 удаа дасгал хийх маягаар турах оролдлого хийж байгаа ажээ.

www.caak.mn
Видео.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()