2014 оны Гиннесийн номонд орсон амжилтууд

Гиннесийн амжилтын номны 2014 оны шинэ хэвлэлтэд багтсан Дэлхийн өнцөг булан бүр дэхь гайхаш төрүүлэм амжилтуудын зах зухаас танд хүргэе. Бидэнтэй мөр зэрэгцэн, нэгэн үед амьдарч буй хүмүүс дундаас хамгийн хүчтэй, хамгийн том, хамгийн жижигхэн болон бусад олон ер бусын рекордын эзэдтэй танилцахдаа бэлэн үү?
2014 оны Гиннесийн номонд орсон амжилтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Чемоданд хэн хамгийн хурдан багтаж орох вэ?
2009 оны 9-р сарын 14-нд АНУ-ын иргэн Лесли Типтон (Leslie Tipton) 5,43 секундын дотор аянга шиг гялалзаад чемоданд багтжээ. Энэхүү үзүүлбэр нь «LIVE! with Regis & Kelly» нэвтрүүлгийн шууд эфирээр, Нью-Йорк хотноо цацагдсан байна.

www.caak.mn

2. Хамгийн олон ариун цэврийн /хогийн уут/ уут цуглуулсан хүн.
Ариун цэврийн уутны цуглуулгатай хүн гэж урьд та сонсож байсан уу? Нидерландын иргэн Ник Вермюлен (Niek Vermeulen) нь Дэлхийн 200 шахам орны 1191 агаарын тээврийн компаниас 6290 ширхэг онгоцны хогийн уут цуглуулжээ.

www.caak.mn

3. Онгоц чирэгч.
Үнэхээр мундаг юм аа. Канадын иргэн Кевин Фаст (Kevin Fast) нь 188,83 тонн жинтэй ачааны CC-177 Globemaster III онгоцыг 8,8 метрийн /28 фут, 10,46 дюйм / зайд чирчээ. Энэ үйл явдлыг 2009 оны 9-р сарын 17-ны өдөр, Онтарио, Трентон дахь Канадын зэвсэгт хүчний бааз дээр баримтжуулж авсан байна. Тэрээр энэ хүчирхэг үйлдлээ 1 минут, 16 секундэд гүйцэтгэжээ.

www.caak.mn

4. “Бүү саад бол” тэмдэгийн хамгийн том цуглуулга.
Аялах дуртай Шведийн иргэн Жан-Франсуа Вернетти (Jean-François Vernetti) нь 189 орны янз бүрийн зочид буудлуудаас 11111 ширхэг хаалганд өлгөх зориулалттай “Бүү саад бол” буюу “Do not disturb” тэмдэгийг цуглуулжээ. Түүний баялаг цуглуулга 1985 оноос эхтэй юм байна.

www.caak.mn

5. Дэлхийн хамгийн том усны гулсуур
Дэлхийн хамгийн том усан “галзуу хулгана” бол Бразилийн Барра до Пирай (Barra do Piraí)-т байрладаг "Águas Quentes" клубийн “Килиманжаро” юм. Өндөр нь 49,9 метр /163 фут, 9 дюйм/ бөгөөд 2002 онд бүтээгджээ. Та үүгээр “гулсах” байсан уу?

www.caak.mn

6. Дэлхийн хамгийн том наран шарлагын газрын дэвсгэр алчуур
Дэлхийн хамгийн том наран шарлагын газрын дэвсгэр алчуур нь уртаашаа 87,14 м (285 фут, 10 дюйм), өргөөшөө 25,20 м (82 фут, 8 дюйм) юм байна. Үүнийг "Compania Cervecera de Canarias" (Халуун орны брэнд) фирмийн захиалгаар Fateka SL-т үйлдвэрлэжээ. Усанд сэлээд гарч ирсэн хэдэн хүний биеийг энэ алчуур хатааж чадах бол?.. Алчуурыг 2010 оны 6-р сарын 5-ны өдөр Испаний Гран-Канария-ийн Плайя-де-Лас-Кантерас (Playa de las Canteras)–т анх олон нийтийн өмнө дэлгэжээ.

www.caak.mn

7. Дэлхийн хамгийн өндөр зочид буудал.
АНЭ (Арабын нэгдсэн эмрат) улс дахь «JW Marriott Marquis Dubai» буюу хуучнаар «Emirates Park Towers Hotel & Spa» зочид буудал нь газрын төвшнөөс дээш 355,35 м (1165,84 фут) сунайна. Зочид буудлын барилга нь 77 давхар хос цамхагаас бүрдэх бөгөөд эхний цамхагт нь 806 өрөө байдаг ажээ. Дээд талын хоёр давхарт нь нийт 15 ресторан байдгийн нэг нь алдарт “Vault” лонж-бар юм. Барилгын орой дээрхи жад мэт шовх хэсгийн өндөр нь 49,60м ажээ. Хоёрдугаар цамхагийн нээлт 2015 онд болохоор төлөвлөгдсөн юм байна.

www.caak.mn

8. “Ото” буюу жижигхэн бүхээгтэй гурван дугуйтаар хамгийн урт зам туулсан нь.
Германы аялагчид болох Суси Бемзель (Susi Bemsel), Даниэль Снайдер (Daniel Snaider) нар нь Бангкокоос Тайланд, Айхштет, Герман хүртэл, нийт 37410 км (23245 миль) газрыг “Ото”-оор туулжээ. Энэ аялал нь 2005 оны 2-р сарын 8-аас 12-р сарын 17-ныг хүртэл үргэлжилсэн байна.

Тэдний маршрут нь Тайланд, Лаос, Камбож, Япон, Орос, Монгол, Казахстан, Киргиз, Узбек, Туркменстан, Иран, Турк, Сири, Иордан, Египет, Ливи, Тунис, Итали, Франц, Испани, Герман зэрэг улсуудын газар нутгийн дундуур зурайх ажээ.

www.caak.mn

9. Нарны тосыг хамгийн олон хүн зэрэг түрхсэн нь.
Нарны тосыг нийт 1068 хүн зэрэг түрхсэн нь Дэлхийн рекорд тогтоожээ. Энэ үйл ажиллагааг Альберто Пазалиа (Alberto Pazzaglia) гэх итали эр Сан-Мауро—Маре, Эмилия-Романья (San Mauro Mare, Emilia Romagna) дахь «The European Shoe Machinery Co. Ltd» (Их Британий) – компанитай хамтран, 2009 оны 8-р сарын 9-ний өдөр зохион байгуулжээ. Ийм олон нарны тосыг нэгэн зэрэг харсан хүн өөр хаана ч үгүй биз ээ.

www.caak.mn

10. Хамгийн том сандал
Дэлхийн хамгийн том сандалны өндөр нь 30м (98 фут, 5 дюйм) юм байна. Үүнийг австрийн XXXLutz болон Holzleimbauwerk Wiehag GmbH фирм үйлдвэрлэсэн бөгөөд 2009 оны 2-р сарын 9-ний өдөр Санкт-Флориан (St. Florian)-д олны өмнө танилцуулжээ.

www.caak.mn

11. Муурны төрлийн хамгийн том төлөөлөгч
Өдгөө амьдарч буй муурны төрлийн амьтад дотроос хамгийн том биетэй нь "Геркулес" юм. Геркулес нь арсан, бар хоёрын эрлийз бөгөөд АНУ-ын Өмнөд Каролинагийн зэрлэг байгалийн Миртл-Бич Сафари (Myrtle Beach Safari) хүрээлэнд аж төрдөг байна. Түүний урт нь 3,33м (131 дюйм), дөрвөн хөллөсөн үед, газраас хүзүү хүртэлх өндөр нь 1,25м (49 дюйм) бөгөөд жин нь 418,2кг (922 фунт) юм байна.

www.caak.mn

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()