Сурталчилгаа (15)
Хаах

Та үүнийг мэдэх үү? №10

2014-05-14, 02:56
26,577
Ингээд ээлжит “Та үүнийг мэдэх үү?” цувралын мэдээллээ хүлээн авцгаая. Энэ нийтлэлд танин мэдэхүйн нэлээд олон сонирхолтой мэдээллүүд багтсан байгаа. Жишээ нь, Шаргал үст хүмүүсийг мэдээ алдуулахын тулд бусад хүмүүсээс 20% илүү мэдээ алдуулагч хэрэг болдог гэнэ.
Та үүнийг мэдэх үү? №10


1. Хэдийгээр жимсэн дээр наасан байдаг наалтыг хуулахад хэцүү байдаг ч, энэ наалт нь хүний биед төдийлөн хоргүй байдаг.

www.caak.mn

2. Түүхэнд ердөө 10 улс л Европын колони орон байгаагүй байна. Үүнд: Либер, Иран, Афганистан, Монгол, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Тайланд болон Саудын Араб багтах аж.

www.caak.mn

3. 1980 оны үед Иракт их бууны системийг байгуулж эхэлсэн байна. Харин Канадын зохион бүтээгчийн нууцлагдмал үхэл болон Персийн буланд болсон дайнаас болоод энэ үйл ажиллагаа зогссон гэнэ.

www.caak.mn

4. Ла-Ринконада хотод хүдрийн уурхай байдаг байна. Хүмүүс энэ уурхайд 30 хоногийн турш ямар ч цалингүй ажилладаг бөгөөд сарын сүүлийн өдөр буюу 31 дэхь өдөр хүссэн хэмжээгээрээ хүдрээс авч болдог аж.

www.caak.mn

5. 2001 онд 15 настай нэгэн Австрали хүү хавдартай байсан бөгөөд нас барахынхаа өмнө хүнтэй унтаж үзмээр байна хэмээн хүсжээ. Ингээд хүүхдийн сэтгэлзүйч эмч болон хөвгүүний найзууд хамтран түүний хүсэлтийг биелүүлсэн байна.

www.caak.mn

6. Нэг муур жилд дунджаар 2-3 удаа зулзагладаг бөгөөд нэг зулзаглахдаа 1-8 зулзага гаргадаг. Ингээд бодохоор нэг муур амьдралынхаа хугацаанд 100 зулзага гаргана гэсэн үг юм. Харин зулзаганууд мөн хурдан бойжиж төрөх чадвартай болдог гэж үзвэл, нэг хос муур долоон жилийн дотор 420 мянга хүртэл өсөх боломжтой юм байна.

www.caak.mn

7. Улбар шаргал үст хүмүүсийг мэдээ алдуулахын тулд, бусад өнгийн үстэй хүмүүсээс 20% илүү мэдээ алдуулагч хэрэг болдог гэнэ.

www.caak.mn

8. Панамын сувагт хоолой гаргах ажиллагаа хийж байх үед, Францийн маш олон хүн амиа алдаж байсан байна. Ийнхүү олон хүний цогцосыг давстай усанд хадгалан анагаахын сургуулиудад худалдаалж байсан гэнэ.

www.caak.mn

9. “Сансрын уралдаан” тэмцээний үеэр НАСА-ийнхан сансрын өмсгөл хийх уралдаан зарласан байна. Уралдаанд ихэвчлэн зэвсэгт хүчнийхэн оролцсон боловч, "Playtex" хэмээх дотуур хувцасны үйлдвэр энэ уралдаанд түрүүлж байжээ.

www.caak.mn

10. Нойрны нэгэн хүнд өвчин байдаг бөгөөд үүнийг “Клейн-Левины синдром” гэдэг байна. Энэ төрлийн өвчтэй хүмүүс долоо хоногийн турш унтаж чадах бөгөөд зөвхөн юм идэх, бие засахын тулд л сэрдэг гэнэ.

www.caak.mn

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()