Сурталчилгаа (15)
Хаах

Мянга мянган үнсэлттэй хөшөө

2014-05-18, 04:51
13,836
Пер-Лашез хэмээх Парисын оршуулгын газар 20 тонн жинтэй хадаар хийсэн хөшөө байдаг байна. Хөшөөн дээр мянга мянган улаан уруулын толбо байдаг аж. Энэ хөшөөний доор хэн байгаа гэж та бодож байна? Энэ бүх үнсэлтүүд хэнд зориулагдсан байдаг юм бол?...
Мянга мянган үнсэлттэй хөшөө



















Энд Ирландын жүжгийн зохиолч Оскар Уайльд нойрсож байгаа гэнэ.



Хөшөөн дээрх үнсэлтүүд 1900 оны сүүлээс эхлэн гарсан байна. Ингээд хэдэн жилийн дараа хөшөөн дээр маш олон үнсэлтүүд болон “Бид чамайг үүрд дурсах болно” гэх бичгүүд бий болох болжээ. Ийнхүү энэ хөшөөн дээр үнсэлт үлдээх нь Парисаар зочилсон жуулчдын нэгэн уламжлал болсон аж.



Хөшөөн дээр үнссэн тохиолдолд 12 мянган долларын торгууль төлөх ёстой ч Оскар Уайльдын шүтэн бишригчдийг энэ зогсоосонгүй. Уруулын будаг чулуунд гүн нэвчиж цэвэрлэхэд ихээхэн хэцүү байдаг байна. Ингээд 2011 онд Оскар Уайльдын 111 жилийн ойгоор шилэн бүрхүүл хийсэн ч жуулчид шилийг үнсэх болсон байна. Харин захиа болон цэцэгнүүдээ шил давуулан шидэх болжээ.



2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()