Дэлхий дээрх орхигдсон 20 аймшигтай эмнэлэг

Эмнэлэг гэдэг бол ихэнх хүмүүсийн хувьд цэвэр ариун газар хэдий ч, тэнд олон хүмүүс үхдэг гэдэг утгаараа аймшигтай байж болох юм. Айдас төрөм орхигдсон эмнэлгийн хаалгаар орох талаар бодол тийм олон хүний толгойд орохгүй байх, гэхдээ айдас мэдэрч, адал явдалтай учрахын төлөө мөнгө хүртэл төлдөг хүмүүс байдаг байх нь. Яагаад гэвэл тэдгээр эмнэлгүүдийг гаднаас нь харахад л тэнд сүнс байдаг гэж хангалттай итгэж болохуйц жинхэнэ тамын газар мэт харагддаг ажээ.
Дэлхий дээрх орхигдсон 20 аймшигтай эмнэлэг
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. "Nocton Hall" Эмнэлэг – Английн хамгийн өмнө хэсэгт байрлах хот Lincolnshire-д байдаг
Английн Агаарын Зэвсэгт хүчний цэргийн эмнэлэг байсан "Nocton Hall" нь 1990 онд татан буугдсан ба тэнд үхсэн цэргүүдийн сүнс хаа сайгүй байдаг гэдэгт анличууд итгэдэг байна. Түүгээрээ ч уг эмнэлэг сүнс хий үзэгдлийн олон түүхтэй байдгийн нэг нь эмнэлгийг цэргийн эзэмшилд очихоос өмнө эзэмшиж байсан хүний хүүд хүчиндүүлж амиа алдсан зарц бүсгүйн сүнс байдаг гэнэ. Бүсгүйн сүнс яг нэг өрөөний нэг л орны толгой дээр гарч суугаад чангаар уйлдаг бөгөөд энэ аймшигтай бие зарсхийлгэм үзэгдлийг харахыг хүсвэл үүрийн 4 цаг 30 минутыг сонгох хэрэгтэй гэнэ.

www.caak.mn

2. Хуучин "Tooele" эмнэлэг - АНУ, Юта
Энэ аймшиг нүүрлэж орхигдсон эмнэлэг үнэндээ Стефен Хааны “The Stand” телевизийн цувралд ашиглагдаж байжээ. Тэнд мөн л сүнс хий үзэгдэл гэх зүйлсийг харж, нуруу хүйт даам чимээг нь сонссон гэх хүмүүс олон байдаг.

www.caak.mn

3. Виллард хорьж эмчлэх газар - Виллард, Нью Йорк
Архаг Сэтгэл Мэдрэлийн Өвчтөнгүүдийн Виллард байр бол муу муухай зүйл шүглэсэн гэдгээрээ сүнс, хий үзэгдэл ангуучлагчдын дунд алдартай төдийгүй хамгийн дуртай газар нь билээ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүстэй харьцахдаа хүмүүс ихэд болгоомжилж, тэднээс зайгаа барьдаг. Тэгвэл галзуу өвчтэй хүний сүнс гэвэл хэр аймшигтай байх бол?... Түүгээр ч барахгүй энэ эмнэлгийн эргэн тойронд тэмдэглэгдээгүй маш олон булш байдаг байна.

www.caak.mn

4. Severalls Эмнэлэг - Colchester, Англи
Эмч нарын өвчтөнүүдэд туршилт хийдэг байсан гэх аймшигт газар бол "Severalls" эмнэлэг. Сүнс, муу ёрын зүйлсийн арвин түүхтэй энэ газар нурах дөхсөн барилгын тоонд оржээ.

www.caak.mn

5. "Cane Hill" хоргодох байр - Лондон, Англи
Энэ жагсаалтан дахь цөөхөн хоргодох байруудын нэг болох энэ газар бусдаасаа арай дээр бөгөөд санаатай тавьсан галд өртөсний улмаас хаагдаж, муу ёр шүглэсэн аймшигт газар болон үлджээ.

www.caak.mn

6. "Manteno" сэтгэл мэдрэлийн эмнэлэг - Manteno, Illinois
Энэ эмнэлэгт жилд 8000-аас илүү өвчтөн эмчлүүлдэг байсан ба тэнд байх хугацаандаа өвчтөнгүүд цахилгаанаар цочроох эмчилгээг тогтмол хийлгэдэг байжээ.

www.caak.mn

7. Beelitz-Heilstatten - Бранденбург, Гярман
Beelitz-Heilstatten нь 60 гаруй барилгаас бүрдэх асар том эмнэлэг билээ. Дайны үеэр хоргодох байр, кино хийх гэх мэт олон талаар ашиглагдаж байсан энэ эмнэлэгт Дэлхийн I Дайны үед Гитлер амьдарч байжээ.

www.caak.mn

8. "Tranquille" сувиллын газар - Kamloops, Колумба
Энд ихэвчлэн сүрьеэ өвчтэй хүмүүс хэвтэн асаргаа хийлгэдэг байсан бөгөөд энэ газар маш олон кино, телевизийн шоунд чөтгөр шүглэсэн муу ёрын газраар гардаг.

www.caak.mn

9. "Trenton" Сэтгэл мэдрэлийн эмнэлэг - Trenton, New Jersey
Нью Жерси –ийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн энэ эмнэлэг өвчтөнүүддээ шаардлагагүй мэс засал хийж, эмчилгээ хийх нэрийдлээр зөвшөөрөлгүйгээр эд эрхтэнийг нь авдаг байсан эмч нарын аймшигт түүхтэй юм. Тэнд үнэхээрийн сэтгэл хэрдхийлгэм аймшигтай буг чөтгөрийн гэмээр төрхтэй зүйл харсан гэх хүмүүс нэлээдгүй байдаг.

www.caak.mn

10. "Waverly Hills" сувиллын газар – Луисвилл, Кентаки
150 гаруй сүрьеэ өвчтөнтэй орхигдсон энэ эмнэлэг бол Америкийн хамгийн айдас төрөм газруудын нэг яах аргагүй мөн. Тэнд ажилладаг байсан сувилагчид нь өөрсдөдөө үр хөндөх мэс засал хийгээд дараа нь амиа хорлодог байжээ.

www.caak.mn

11. "Kings Park" сэтгэл мэдрэлийн төв - Kings Park, Нью-Йорк
1885 оноос үйл ажиллагаа явуулж 1996 онд бүрмөсөн хаагдсан “The Psych Center,” гэдгээр нь хүмүүс андахгүй энэ газрыг буг чөтгөр, сүнснүүдийн халуун цэг хэмээн цуурдаг. Жилээс жилд энд аймшгийн кино хийгчид, сүнс чөтгөр гэх зүйлстэй таарахыг хүсэгчид очих нь олширчээ.

www.caak.mn

12. "HH Richardson Complex" - Буфалло, Нью-Йорк
Түүхийн дурсгалт газар болох энэ газрыг өөрчилж шинэчлээгүй удсаны улмаас удахгүй нурах аюул нүүрлээд байна. Хаалгаа бариад он удаан жил болсон энэ газраас хүмүүс “сүнстэй” хэмээн жийрхэж, энэ газрын буг чөтгөрийг харсан хэмээн баталдаг байна.

www.caak.mn

13. "Danvers" мужийн эмнэлэг - Danvers, Массачусетс
Өвчтөнүүддээ үргэлж цахилгаанаар цочроох эмчилгээ албадан хийдэг байсан "Danvers" мужийн эмнэлэг 1992 онд хаагдсан ба адал явдал хайн тэнд очигсод болон ойр орчмын оршин суугчид нь тэнд нэг гэрэл байн байн гялс хийж, жаахан хүүхэд уйлж, хүмүүсийн хөлийн чимээ сонсогддог гэдгээр нь муу ёр шүглэсэн гэж итгэдэг.

www.caak.mn

14. "Beechworth" сэтгэл мэдрэлийн эмнэлэг - Викториа, Австрали
Автралийн Викториа дахь "Beechworth" сэтгэл мэдрэлийн эмнэлэг нь 1200 гаруй өвчтөнтэй, тухайн цаг үедээ хамгийн томд тооцогдох эмнэлэг байжээ. Эмнэлэг нээгдсэн цагаасаа л өвчтнүүд учир битүүлэгээр хана руу орж алга болдог хэмээх ам дамжсан яриа гарах болсон байна. Энэ эмнэлэг нь 1867 оноос эхэлэн 1995 он хүртэл 128 жил үйл ажилгаагаа явуулжээ.

www.caak.mn

15. "Hartwood" сэтгэцийн эмнэлэг - Hartwood, Шотланд
Маш том, аймшигтай, жихүүдэс хүргэм дундад зууны цайзыг шиг харагддаг "Hartwood" мэдрэлийн эмнэлэг нь 1895 онд баригдаж дуусжээ. 500 өвчтөн хүлээн авахаар зохион байгуулагдаж байсан бөгөөд 1901 онд 800 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байв. 1999 онд хаагдсанаас хойш бүрэн орхигдож айдас хүргэм газаруудын нэг болжээ.

www.caak.mn

16. "Trans-Allegheny" сэтгэл мэдрэлийн эмнэлэг - Вестони, Өмнөд Виржиния
Вестоний Өмнөд Виржинияд байрлах "Trans-Allegheny" сэтгэл мэдрэлийн эмнэлэг анх 250 хүн хэвтэн эмчлүүлэхэд зориулагдан баригдажээ. Оргил үедээ 2400 гаруй өвчтөн хүлээн авч байсан энэ эмнэлэгт Америкийн түүхэн дэх хамгийн ноцтой хүн амины цуврал хэрэгтэн Charles Manson хэвтэж байсан байна.

www.caak.mn

17. St. John’s - Линконшир, Англи
Английн Линконшир дахь St.John’s эмнэлэг нь нээгдсэн цагаасаа гэр оронгүй, мөн хамгийн хүнд өвчтөнгүүдийн эмнэлэг байсан бөгөөд нэлээд хөл хөдөлгөөнтэй газар байжээ. Мөн л цагийн эрхээр эзэнгүй орхигдон үлджээ.

www.caak.mn

18. "Таунтон" мужийн эмнэлэг - Таунтон, Массачусетс
Массачусетсийн Таунтон муж дах "Таунтон" эмнэлэгийг айдас хүргэм болгож байдаг зүйл нь ажилчдийнх нь зурсан ханан дээрх нууцлаг шашны зургууд юм. Үүний зэрэгцээ жигшүүрт цуврал алуурчин Jane Toppan энэ эмнэлэгт эмчлүүлж байжээ.

www.caak.mn

19. "Madness" арлын эмнэлэг - Венец, Итали
Италийн Венец дахь Madness арал дах энэ эмнэлэгт нэгэн галзуу эмч аймшигтай туршилтуудыг хийдэг байсан байна. Тэрээр өвчтнүүд дээрээ байж боломгүй аймшигтай туршилтууд хийж, түүний зарим өвчтөн туршилтанд нь орох явцдаа амиа алддаг байжээ. Анх энэ арлыг "Poveglia" гэж нэрлэдэг байв.

www.caak.mn

20. "Припиат" эмнэлэг- Чернобил, Украйн
Украйны Чернобильийн "Припиат" эмнэлэг эдгээр эмнэлгүүдийн нэгэн адилаар орхигдож, жихүүдэс хүргэм ертөнцийн төгсгөлийг санагдуулдаг газар болсон юм.

www.caak.mn

14
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()