Үхлийн зам

Дэлхийн хамгийн аюултай замуудын нэг Боливт байдаг бөгөөд үүгээр явахын өмнө хүмүүс залбирдаг байна. Энэ замыг “Үхлийн зам” гэж нэрлэдэгт гайхах зүйлгүй юм. Гэвч ямар ч аймшигтай түүх жинхэнэ адал явдал хайгчдыг зогсоож чаддаггүй. Тиймээс экстремд дуртай хүмүүс энэ замаар явахыг нэр төрийн хэрэг гэж үздэг байна.
Үхлийн зам
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа


Албан ёсоор энэ замыг "Юнгас" гэж нэрлэдэг бөгөөд 1932 онд Парагвай Боливийн хоорондын дайны үед замыг тавьжээ. Уг зам нь Амазонкийн ширэнгэн ойн дундуур тавигдсан байна.



Үхлийн замаар зорчихдоо замын нөхцөл байдал, харагдах байдлыг сайжруулахын тулд зүүн гарын дүрмээр явдаг онцлогтой. Энэ улсын бүх жолооч нар баруун талын хөдөлгөөнийг баримталдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.



Үхлийн зам дээр гарсан осол аваарийн тоо хэрээс хэтэрсэн бөгөөд зөвхөн 1994 онд гэхэд л 25 машин цохио руу унасан байна. Унаж гэмтсэн дугуйчдын тоо хэдэн арваар тоологдох ажээ. Статистикийн мэдээгээр бол жил бүр энэ аюултай зам дээр 100 гаруй хүн амь насаа алдаж байна.



Хэдий ийм аюултай ч энэ замаар дугуйгаар аялан адреналинаар цэнэглэгдэхийг хүсэгчид хангалттай байдаг байна. Иймэрхүү төрлийн үйлчилгээг зохион байгуулж буй компаниуд ч бий. Тэдний дунд "Vertigo Biking" компани манлайлдаг бөгөөд дугуйчдыг аюулгүй аялахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангадаг ажээ. Энэ аюултай шалгуурыг давж гарсан жуулчид хэзээ ч мартагдашгүй сэтгэл хөдлөл, асар их адреналинаар шагнуулах болно. Мөн аялах явцдаа эргэн тойрны байгалийн сайхныг бахдан харах боломжтой юм.



Үхлийн замын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3600 метр бөгөөд зам нь 330 метр хүртэл доошилдог байна. Энэ бүс нутгийн уур амьсгал гол төлөв чийглэг байдаг учир замын гадаргуу ихэнхдээ халтиргаатай байдаг.

Зам маш нарийн, тэгээд бас дөнгөж 20 км замыг л асфальтаар хучсан, үлдсэн хэсэг нь шороон зам юм.









4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()